2021.06.14
Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдлээ
Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа /2021.06.12/-ны өдөр боллоо.
Туул гол дагуу 110,000 м2 талбайд тохижилт хийсэн энэхүү хүрээлэн нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой бөгөөд тус хүрээлэнд:
- Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг,
- Волейболын талбай,
- Сагсан бөмбөгийн талбай,
- Цэцгийн мандал,
- Цөөрмийн эргийн тавцан,
- Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт,
- Голын эргийн тавцан,
- Алсыг харах цамхаг,
- Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг,
- Түр амрах хэсгүүд бий.
Хүрээлэн байгуулах санаачилгыг “Мишээл групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гарган, дүүргийн ЗДТГ, 20-р хорооны удирдлагууд болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.
Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдэж, ЭКО дүүргийн өнгө төрхөө хадгалж өргөжүүлсээр байгаад бахархалтай байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn