Манукол 2015.03.24

Монгол суу ухааны Манукол академийн түүхийн ном хэвлэгдэн гарлаа

Монгол суу ухааны Манукол академийн түүхийн ном хэвлэгдэн гарлаа

Монгол суу ухааны Манукол академийн түүхийн ном хэвлэгдэн гарлаа.

ӨМНӨХ ҮГ

Монгол суу ухааны Манукол академи нь 2009 оны 3 сарын 5 – нд
байгуулагдсанаас хойш эдүгээ 5 жил бүтэн болоод бараг 6 дахь жил дээрээ ирээд байна. Өнгөрсөн хугацаанд бидний Монголын төлөө хийсэн ажлын дүнд эдүгээ манай академийг мэдэхгүй хүнгүй болсон байна. Энэ бол бидний ажлыг дүгнэж болох нэгэн том хэмжүүр мөнөөсөө мөн билээ. Үүгээр ч зогсохгүй бидний үйл хэргийг гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол ахан дүүс маань төдийгүй өвөрмонгол, дээд монгол, халимаг монгол, буриад монгол, тува монгол зэрэг нийт монгол туургатан ч сайн мэддэг болсон байна.

Ийм учраас бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд Манукол академийн
үүсэж байгуулагдсанаас эхлэн хэрхэн хүрээгээ тэлсэн, хэрхэн зохион
байгуулагдсан, хэрхэн эмхрэн цэгцэрсэн, хэрхэн бэхжисэн, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөсөн, хэрхэн хийж бүтээсэн, хэрхэн саад бэрхшээлийг даван туулсан гэх мэт олон асуудлыг эмхэлж хураангуйлан, түүхчлэн хэвлэж үлдээж байна.

Ингэхдээ зарим зүйлийг бичиж тэмдэглэж, зарим зүйлийг тоочин нуршиж, зарим зүйлийг зургаар үзүүлсэн. Зураг түүх өгүүлдэг гэдэг. Техник технологийн өндөр дэвшлийг ашиглан хуримтлуулсан гэрэл зургийн архиваасаа түлхүү ашиглалаа.

Хүмүүс юм уншихаасаа цааргалдаг, ном уншихаа больсон энэ цаг үед энэ арга илүү үр дүнтэй гэж үзлээ. Нөгөөтэйгүүр, мянга сонсохоор нэг үз гэдэг. Ярьж тайлбарлахаас, бичиж нуршихаас гэрэл зургаар шууд үзүүлчих нь дээр гэж үзлээ. Мөн зураг бол баталгаа, нотолгоо. Тиймээс академийн түүхийг баталгаа, нотолгоотой өгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд Монгол суу ухааны Манукол академийн байгуулагдсанаасаа хойших өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийж бүтээсэн түүхтэй тухтай танилцана уу, таалан болгооно уу.