Дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг хамтдаа төрүүлнэ
БСШУ-ы сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас “Авьяас”, “Ном”, “Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт хэрхэн явагдаж байгаатай УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар танилцаад ирсэн билээ.
Тэрбээр Баянхонгор, Говь- Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт энэ хүрээнд ажилласан юм. Салбарын сайд Л.Гантөмөрийн боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар уншсан лекцдээ “Монголыг монгол толгой л хөгжүүлнэ.Үүний тулд хүнээ хөгжүүлэхэд анхаарч боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийж байгаа юм шүү. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой. Сайн хүүхэд, муу хүүхэд гэж байх ёсгүй. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн эцсийн зорилго нь мэддэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хүнээ бэлтгэхэд оршино.
Үндсийг нь суулгаж, тарих хүн нь багш та нар. Суурийг нь зөв тавьчихсан байхад хүүхэд өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд цааш суралцана. Нэг зүйлийг анхаараарай, мэдлэг бүхэн гарт нь орж байж мэдлэг болно. Зөвхөн онолоор мэддэг суухгүй, туршилт судалгаа энэ бүхэн зэрэгцэж сая гарт орно. Багш нараа сургах, мэддэгийг нь дээшлүүлэхэд яам бүхий л боломжит аргуудаа ашиглаж байгаа. Тэр бүх боломжийг ашиглаж, суралцаарай. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд мэдээлэл, мэдлэгийг орон зай цаг хугацаа үл хамааран авах боломж хангалттай бий, тэр бүгдийг бүрэн дүүрэн ашиглаарай. Дэлхийд өрсөлдөх монгол хүчийг төрүүлэхийн төлөө хамтдаа урагшилцгаая” хэмээсэн байдаг. Тэгвэл орон нутагт энэхүү хөтөлбөр хэр- хэн хэрэгжиж, дэлхийд өрсөлдөх хүн ямархуу төвшинд бэлтгэгдэж байгаатай Л.Ган- төмөр сайд танилцаад ирсэн юм.
Баянхонгорынхон зохион бүтээх сэтгэлгээ өндөртэй
Баянхонгор аймаг хоёр жилийн өмнө сургалтын амжилтаараа 21 аймгаас 20 дугаарт бичигдэж байсан бол энэ жил амжилтаа дөрвөн байраар ахиулжээ. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлж байгаагаар БСШУЯ- ны хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг, гурван сургууль, нэг спорт заал барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр хамран сургалтын хэмжээ найман функцээр нэмэгдсэн байна.
Мөн аймгийн нийт найман сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид БСШУЯ-аас олгосон орчин үеийн физик, химийн иж бүрэн лабораторид хичээллэж эхэлжээ. Үүнээс гадна, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боддогыг хэрэгжүүлж, сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хийснээр өнгөрсөн жил Номун далай лаборатори сургуулийн н.Өлзийбаатар багштай төгсөх ангийнхан ЭЕШ-д математикийн хичээлээр ангиараа дунджаар 600 оноо авсан амжилт үзүүлжээ.
Энэ мэтчилэн Баянхонгор аймаг боловсролын салбартаа олон ахиц гаргаж, амжилттай ажиллаж байгаа юм байна. Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Баянхонгор сумын IV, IX цэцэрлэгүүдэд ажиллаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн ажилладаг. Цэцэрлэгийн сур- галт өдөржин тоглоом дунд явагдаж, хүүхдүүдийн авьяасыг, хөгжүүлэх талд маш оновчтой алхам болдог ажээ.
Говь-Алтайчуудад дэлхийн хэмжээний боловсролыг Монголд эзэмших цаг ойрхон хэмээв
Энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт очиж тус аймгийн иргэдтэй уулзалт хийн тэдний асуултад хариулт өгч, санал хүсэлтүүдийг сонссон байна. Уулзалтын үеэр алтайчуудаас хөлөө. опон нүтаг гэхээр бух мэдээлэл, шинжлэх ухаанаас' хол байдаг. Тийм учраас англи хэлтэй цэцэрлэг юм уу эсвэл сурагч солилцооны хөтөлбөрийг хөдөө, орон нутагт илүү түлхүү анхаарч хэрэгжүүлэх санал гаргажээ.Мөн МУБИС-д өнгөрсөн жилээс эхлээд эрэгтэй суралцагчдыг элсүүлэхдээ тодорхой хэмжээний урамшуулал олгодог болсонд алтайчууд талархсан байна.
Цаашдаа эрэгтэй суралцагчдыг багш, эмч болоход энэ салбарын сургуулиуд нь онцгой анхаараасай гэдгийг иргэд хүсчээ. Учир нь багш, эмч нарын 70-80 хувь нь эмэгтэй. Яг шийдвэр гаргах төвшинд очихоор ажил, амьдрал, үр хүүхдүүдийн хамаарлал гээд бүх л зүйлд баригдмал болдог учраас боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжилтэн бэлтгэхдээ.хүйсийг нь харж байх санал гаржээ. Энэ мэтчилэн маш олон санал хүсэлтүүдийг алтайчууд Л.Гантөмөр сайдаар ахлуулсан ажлын хэсгийн- хэнд дуулгажээ. Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөр алтайчуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт оруулж буй шинэчлэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгсөн байна. Үндсэндээ Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлын үр дүн энэ салбарт маш тодорхой харагдаж байгаа.
Тодруулбал хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого нь орон нутагт гэлтгүй нийслэлд үр дүнтэй хэрэгжиж байна. Тус салбарын өмнөх сайдууд санхүүгийн асуудал, барилга байгууламжийн асуудлуудыг шийдвэрлэх талд онцгойлон анхаарч, ажиллаж монгол хүний боловсролыг, монгол хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудалд дутмаг-анхаарсан гэх мэдээллүүд хөвөрдөг байсан. Харин Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьдаг болсон юм. Өөрөөр хэлбэл, БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьж, байр, орчин нөхцөл гэх мэт материаллаг танилцсан албан тушаалтантай хамаатуулдаг.
Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт “Авьяас хөтөлбөр” “Ном хөтөлбөр”, “Зочин баг гэх мэтчилэн хэд хэдэн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь хүүхдийг зөв монгол хүүхэд болж хөгжүүлэх, хүүхэд рүү тэдний боловсрол хүмүүжил рүү онцгой анхаарсан ач холбогдолтой хөтөлбөрүүд болж хэрэгжиж байгаа билээ. Түүнчлэн боловсролоо дэлхийд гаргах талд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм байна. Алтайчуудтай уулзах үеэрээ салбарын сайд Монголд дэлхийн хэмжээний их сургуулиудыг нээх хэлэлцээр ойрын үед хийгдэнэ гэдгийг дуулгажээ. Сайд цааш нь хэлэхдээ хэлэлцээр амжилттай болбол Харвардын их сургуульд 50 мянган доллар төлж сурдаг байсан бол бид 5000 төгрөгөөр сургадаг болгоно.
Тэр үед Өвөрмонгол, Тува, Буриад, Халимагууд ирээд сурна. Бид ирсэн монгол ах дүү нартаа монгол соёлоо сургаад нутаг руу нь буцаана. Тэднийг буцахад Монголд элэгтэй, дэлхийн удирдагчид болгоод буцаана. Тэд харьж очоод Халимагийн, Тувагийн Ерөнхийлөгч болно. ӨвөрМонголын дарга, Хятадын удирдагч болно. Энэ бол бидний барьж буй бодлого гэжээ. Говь- Алтай аймагт ажилласан БСШУ- ны сайд Л.Гантөмөр тус аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд ажиллажээ. “Авьяас хөтөлбөр”- ийн хүрээнд тус аймагт хүүхдийг хөгжүүлэх талд багш нар хичээл зүтгэл, сэтгэл гаргаж ажиллаж байна гэх өндөр үнэлгээг авсан байна. Тодруулбал, багш нар зургаан настнуудыг сурган хүмүүжүүлэхдээ өөрсдийнх нь юунд сонирхолтой байна түүгээр нь хөгжүүлэх талд хичээнгүйлэн ажиллажээ.
Завханыхан “Авьяас хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд өндөр үнэлгээ авлаа
Дэлхий ертөнц даяарчлагдан. нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэнэ буурч байна. Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдлыг нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, өсвөр үеийнхний дунд РС тоглоомд донтох, үе тэнгийнхнээ дарамтлах, гэр бүл, насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчидтэй харилцааны зөрчилд орох, улмаас сургуулиас завсардах явдал буурахгүй байгаа. Тиймээс хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох шаардлага зүй ёсоор тулгарч буй. Иймд хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, үндэсний хэмжээнд хүүхдийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн БСПГУ-ны сайд тушаал гарган Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Завхан аймгийн тухайд онцлогтой Зөвхөн цөөн тооны хүүхдийн авьяасыг хөгжүүлэх бус аймгаараа морин хуур, шатар, компьютер бүрэн эзэмшиж чадсан. Өнгөрсөн намар “Өсвөрийн 9999 монгол шатарчин”-г нэг дор оюун ухааныг зорьсон нь аймаг, улсдаа төдийгүй дэлхийд анх удаа болж, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч, Халимаг улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов өөрийн биеэр ирж оролцон Геннист бүртгүүлэхээр болсон юм. УИХ- ын гишүүн Я.Санжмятав Завхан аймгийн Засаг дарга байхдаа ‘Турван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд тус аймгийн өрх бүрийн хүүхдүүд .морин хуур, шатар, компьютерийг бүрэн эзэмшсэн ажээ.
БСШУ-ны сайдыг Завхан аймагт ажиллах үеэр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 465 хүүхэд бүжгээр хэрхэн чадваржиж байгаагаа харуулж, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 250 морин хуурч чадвараа гайхуулан хуурдсан байна. Завхан аймагт ажиллах үеэр салбарын сайд тус аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль дээр ажиллажээ. Тус сургуулийн IV ангийн хүүхдүүд өөрсдийн зохиосон бодаогыг 36 аргаар боддог, Индукаторын цаас ашиглан жимсний хүчиллэг шинжийг судалж байгаа, биологийн хичээл дээр навчны нимгэн хэсгийг томруулан судалж тэмдэглэгээ хийж буйгаа сайдад үзүүлжээ.
Хөвсгөл нутагт авьяаслаг хүүхдүүдийн цаана аварга "тоочид” бий...
БСШУ-ы сайдХөвсгөл аймагт ажиллах үеэрээ Мөрөн хотын “Эрдмийн далай" үндэсний лаборатори сургууль, II сургууль болон цэцэрлэг, соёлын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Хүүхэд бүрийг бие даалгах өөрөө шийдвэр гаргаж сургах, өөрөө нийгмийн идэвхтэй байх, хамгийн гол нь санаачилгатай хүн болж төлөвшихөд боловсролын шинэ бодлого чиглэж байгаа. Энэ бодлого очсон аймгийн лабортори сургуулиудад амжилттай хэрэгжиж байгаа нь сурагчдын хичээлд оролцож байгаа байдал, бүтээлийн буланд тавигдсан гайхамшигтай бүтээлүүдээс нь, бас тэдний цовоо сэргэлэн ярианаас нь харагдсан байна.
Мөрөн хотын үндэсний лаборатори сургууль нь математик суурьтай мэддэгийг хүүхдүүдээр өөрсдөөр нь бүтээлгэх аргачлалаар өдөр тутмынхаа хичээлийг явуулдаг байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй хүн ер нь аливаа зүйлийн талаар мэддэг олж авахдаа ур ухаанаас гадна өөрийн биеэр өөрийнхөө гараар тухайн зүйлээ хийж үзэж байж мэддэг бүтээж, улмаар тэр мэддэгээ гартаа шингээдэг. Энэ арга барилаар багш нар ч ялгаагүй хөгжих ёстой. Мөрөнгийн сургуулиуд тийм л арга замд шилжсэн байна. Жишээ нь ангиараа өв соёлын хот бахархал болсон уртын дуу, морин хуур, бүжиг наадгай гээд олон зүйл сурснаа бахдалтай чин сэтгэлээсээ үзүүлж байна.
Энд дуулж хуурдаж бүжиглэж байгаа олон мянган хүүхдийн ард “тоочид” ирээдүйн томоохон шинжлэх ухааны доктор, профессор бидний хүсэн хүлээж байгаа мэддэгийн эдийн засгийг бүтээгчид байгаа гэж бодохоор гайхалтай юм.Тэгэхээр“Авьяас” хөтөлбөр өөрөө хүүхдийн хүссэн мэдрэмж, чадвар дээр дөрөөлж тэр хүнийг бүтээх тэр арга замыг л хэлээд байгааг очсон газар бүрт нь ойчгож хэрэгжүүлэхээр чармайж бай- гаа бололтой байна. Сайдын Мөрөн хотод хийж байгаа томилолт төгсөх ангийнхантай хийсэн уулзалтаар үргэлжилсэн бол багш, соёлын салбарын ажилтнуудтай уулзалт хийснээр өндөрлөжээ.