"Уран жиргээ-2015” уран уншлагын уралдаан амжилттай болж дүнгээ гаргалаа
"Уран жиргээ" уран уншлагын уралдаан
2015.03.23

"Уран жиргээ-2015” уран уншлагын уралдаан амжилттай болж дүнгээ гаргалаа

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлүүдийг хүүхэд, багачуудад сурталчлан таниулах тэдний уран унших чадварыг хөгжүүлэх зорилгоор Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг Аймгийн аварга шалгаруулах “УРАН ЖИРГЭЭ-2015” уралдааныг ХЖТ-т амжилттай зохион байгууллаа. 

Уралдаанд Баяндалай, Баян-Овоо, Булган, Гурвантэс, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Мандал- Овоо, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон, Ноён сум, Даланзадгад сумын I-сургууль, Эрдмийн гэгээ, III-сургууль, Оюуны мэлмий IV-сургууль, II, IV, VIII, IX, XXIII, XXIV цэцэрлэгийн 142 хүүхэд, багачууд 4 насны ангилалаар 2 шатны нийлбэр оноогоор дүнгээ гаргалаа.

Уралдааны нийлбэр дүнгээр: 
Цэцэрлэгийн нас:
1-р байр – 9-р цэцэрлэгийн У.Эмүжин
2-р байр – 4-р цэцэрлэгийн А.Аранжинбат
3-р байр – Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн Э.Амарбаяр
1-5-р анги:
1-р байр – Булган сумын 5а ангийн сурагч М.Анужин
2-р байр – Баян-Овоо сумын 2а ангийн сурагч Ц.Отгонбаяр
3-р байр – Баян-Овоо сумын 5а ангийн сурагч Б.Энхмаа
6-9-р анги:
1-р байр – Ноён сумын 9а ангийн сурагч М.Сайнжаргал
2-р байр – Хүрмэн сумын 7г ангийн сурагч Г.Халиун
3-р байр – 1-р сургуулийн 7а ангийн сурагч Э.Баттүвшин
10-12-р анги:
1-р байр – 2-р сургуулийн 10б ангийн сурагч Х.Бямбацогт
2-р байр – 1-р сургуулийн 11в ангийн сурагч М.Уянга
3-р байр – 1-р сургуулийн 11в ангийн сурагч О.Сарангуа нар тус тус шалгарлаа.

Уралдааныг МЗЭ-ийн Өмнөговь салбарын тэргүүн, МСЭ-ийн Ган үзэгтэн шагналт Д.Мишигсүрэн, ХЗСМТ-ийн менежер, жүжгийн дугуйлангийн багш Э.Мягмарсүрэн, ХЖТ-ын жүжигчин н.Данзанхүү нар шүүн явуулж уралдааны нас насны ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид 2015 оны 04-р сарын 15-нд МХО-д болох улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.