Батбилэг.Д 2015.03.31 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Шууд ардчилал хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Шууд ардчилал хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дарга Д.Батбилэг, Шууд ардчилал хүрээлэнгийн захирал А.Саруул

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дарга Д.Батбилэг, Шууд ардчилал хүрээлэнгийн захирал А.Саруул нар өнөөдөр  хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг байгуулсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй иргэдийн оролцооны бодлого боловсруулах, хууль эрх зүйн шинэчлэл, мөн энэ чиглэлийн сургалт, судалгааг хамтран хийх, иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлгээс гарсан иргэдийн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллах юм байна. Үүнээс гадна Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийг Ажлын албаны ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Мөн дүүргийн Үндсэн дүрмийн төслийг боловсруулаж, дүрмийн хувилбарыг олон нийтэд танилцуулах, хороо бүрт хэлэлцүүлэг хийснээр  дүүргийн хувьд өөрийн гэсэн дүрэмтэй болох юм байна.