Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.03.16

Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

Энэ үеэр Хан-Уул дүүрэг гэр хорооллын айл өрх ихтэй. Ойролцоогоор 60-70 мянган хүн ам суурьшдаг учраас иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах ажиллах, тулгамдсан тодорхой асуудлууд бийг танилцуулж байлаа.

Яармагийн таван газарт нэг, Нисэхэд нэг машин хуваарилагддаг учраас унаа тэрэгний хүрэлцээ муу, алслагдсан газрууд руу хурдан шуурхай очихгүйгээс иргэд бухимдалтай байдаг. Шатахууны хүрэлцээ муу байдаг гээд хэв журмыг сахиулахад тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийг дурдлаа.

Мөн стандартын зам руугаа харсан гэрэлтүүлэг, камеруудыг байршуулах ажлыг зохион байгуулах тал дээр анхааран ажиллахыг хүслээ.