Гэр бүлийн хамгийн том компаниуд
Цукербергийн гэр бүлийн бизнес зах зээлд 225 тэрбум доллараар үнэлэгддэг
2015.07.20

Гэр бүлийн хамгийн том компаниуд

Щвейцарын санхүүгийн корпораци Credit Suisse дэлхий дээрх гэр бүлийн компаниудын талаар томоохон судалгаа явуулж гэр бүлийн өмчид байдаг 900 компанийг хамруулжээ. Уг жагсаалтад 1 тэрбум доллараас дээш зах зээлийн үнэ бүхий компаниуд оржээ. 

Энэ рейтингээр 35 орны нийт 920 компанийг жагсаасан байна. Тэдгээрийн бараг гуравны хоёр нь Азийн, тэр дундаа хөгжиж буй орнууды компаниуд байгаа нь сонирхол татаж байна.  

Хөгжингүй орнуудын хувьд харилцан адилгүй, ихэнх гэр бүлүүд өөрийн хувьцаагаа зардаг аж. Гэр бүлийн компаниудын зөвхөн гуравны нэг нь үр хүүхдэд, 12 хувь нь ач, зээ нарт, 3 хувь нь гуч нарт очдог аж. 

Зарим компанийг нэг гэр бүл хэдэн үеэрээ эзэмшдэг. Гэр бүлийн бизнесийн өөр нэг онцлог нь гэр бүлийн маргаан. Хамгийн түгээмэл маргаан бол сонинуудын бичих дуртай хамаатнууд хоорондын тэмцэл. Авлигаас эхлээд зарим гэр бүлд Гитлертэй хамтарсан тохиолдол ч байна.

Ингээд гэр бүлийн мэдэлд байдаг дэлхийн хамгийн том 15 компанийн жагсаалтыг сонирхоё

15. Гоугийн гэр бүл

Компания – Foxconn

Салбар – мэдээллийн технологи

Улс- Тайвань

Зах зээлийн үнэ – 49 тэрбум доллар

Foxconn компаний албан ёсны нэр нь Hon Hai Precision. Apple, Dell, Microsoft, Hewlett-Packard зэрэг аварга компаниудад зориулж компьютерын электрон деталь, эд ангиудыг үйлдвэрлэдэг.  Үндэслэгч нь Терри Гоу. 2012 онд New York Times сонины мөрдлөгөөр Foxconn –ы ажилчид маш муу нөхцөлд ажилладаг, ажилчид амиа хорлох нь их байдаг тухай дуулиан дэгдэж байв.

Терри Гоу

14. Квокийн гэр бүл

Компани – Sun Hung Kai Properties

Салбар – Санхүү

Улс- Хонконг

Зах зээлийн үнэ – 49 тэрбум доллар

Ахан дүү Квокууд нь эцэг Квок Так Сенгийн үндэслэсэн барилгын компаний ачаар тэрбумтан болсон хүмүүс. Сүүлийн үед энэ гэр бүлтэй холбоотой олон дуулиан гарах болсон. Уолтер Квок ах Томас, Реймонд хоёртой түнжин хагарч өнгөрсөн онд компаниасаа гарсан. Удалгүй Томас авлигын хэрэгт орооцолдож халагдсан. Түүнийг Хонконгийн төрийн албан хаагчдыг хахуульдсан хэрэгт буруутгажээ. Өнөөдөр компаний захирлаар Реймонд ажиллаж байгаа. Түүний хоёр хүү Эдвард, Адам нар гэр бүлийн компанидаа дээгүүр алба хашдаг. Гол хувьцаа эзэмшигч нь ах дүү гурвын ээж Сыу Хинг Квок. Тэрээр 2008-2011 онд компанийг толгойлж байсан бөгөөд хүүхдүүдээ эвлэрүүлж чаджээ. 

Ах дүү Квокууд

13. Маккессоны гэр бүл

Компани – McKesson

Салбар – эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл

Улс- АНУ

Зах зээлийн үнэ – 55 тэрбум доллар

Компанийг 1833 онд Жон Маккессон, Чарльз Олкотт нар үндэслэжээ. Эдүгээ тус компани нь эмийн үйлдвэрлэл, худалдаагаар ашиг олдог Америкийн хамгийн том компаниудын нэг. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт өндөр технологи нэвтрүүлэх чиглэлд ажилладаг. Маккессоны үр хойч өнөөг болтол компаний ихэнх хувьцааг эзэмшдэг.

12. Сонын гэр бүл

Компани – SoftBank

Салбар – Харилцаа холбоо

Улс- Япон

Зах зээлийн үнэ – 72 тэрбум доллар

Компанийг үндэслэгч Масайоши Сон 1981 онд байгуулсан харилцаа холбооны компанийхаа ачаар өнөөдөр Японы хоёр дахь баян болжээ. Гар утас, интернет, цахим худалдаа хариуцсан хэлтсүүдээс гадна SoftBank компани нь Sprint-ийн 80 хувь, Alibaba-гийн 32 хувийг эзэмшдэг.  Сүүлийн үед Сон тэтгэвэрт гарахаар зэхэж, залгамжлагчаа бэлдэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Масайоши Сон

11. Татагийн гэр бүл

Компани – Tata Consultancy Services                                    

Салбар – Мэдээллийн технологи

Улс- Энэтхэг

Зах зээлийн үнэ – 80 тэрбум доллар

Tata Consultancy Services нь Tata Group-ын “охин” компаниудын нэгэн адил Tata Sons-д харьяалагддаг.  Албан ёсны сайт дээр бичсэнээр хувьцааны 66 хувийг Татагийн гэр бүлийн мэдэлд байдаг хүмүүнлэгийн сан эзэмшдэг аж. Компанийг 1868 онд Жамсетжи Тата үндэслэжээ. Захирлуудын зөвлөлийн дарга нь Ратан Тата.

Ратан Тата

10. Найтын гэр бүл

Компани – Nike

Салбар – Удаан хугацааны хэрэглээний бараа

Улс- АНУ

Зах зээлийн үнэ – 88,2 тэрбум доллар

Фил Найт нь 1964 онд компаниа байгуулснаас хойш Nike брэндийн нүүр царай болжээ. Энэ оны зургадугаар сард тэрээр 2016 онд захирлын ажлаа хүү Трэвисдээ шилжүүлнэ гэж мэдэгдсэн.

Фил болон Трэвис Найт

9. Киндерчүүд

Компани – Kinder Morgan

Салбар – Эрчим хүч

Улс- АНУ

Зах зээлийн үнэ – 90 тэрбум доллар

Ричард Киндер нь Enron компаниас гарсны дараа 1997 онд Kinder Morgan компанийг байгуулжээ. Kinder Morgan бол АНУ-д дөрөвдүгээрт орох эрчим хүчний компани. Киндер, түүний эхнэр Нэнси хоёр Kinder Foundation хэмээх сайн үйлсийн сан байгуулжээ.

Ричард Киндер эхнэрийн хамт

8. Пихи-Порше

Компани – Volkswagen

Салбар – Удаан хугацааны хэрэглээний бараа

Улс- Герман

Зах зээлийн үнэ – 120 тэрбум доллар

Пихи-Поршегийн бүлгийн олон гишүүн Volkswagen-ы хувьцааг Porsche Automobile Holding нэртэй компаниараа дамжуулан эзэмшдэг. Porsche компанийг үндэслэгч Фердинанд Порше нь Германы нацист намын гишүүн байжээ. Volkswagen хамгийн анхны машинаа Гитлерт зориулан угсарч байв.  Өнөөдөр компаний толгойд багаар бодоход энэ гэр бүлийн 5 гишүүн бий. Volkswagen компани нь Porsche, Audi, Bentley зэрэг брэндүүдийг эзэмшдэг. 

Порше

7. Ли-гийн гэр бүл

Компани – Samsung Electronics

Салбар – Мэдээллийн технологи

Улс- Өмнөд Солонгос

Зах зээлийн үнэ – 174 тэрбум доллар

Samsung Group-ийг үндэстэн дамнасан корпораци болгон хувиргахад гол үүргийг Ли Кун-Хи гүйцэтгэжээ. Өнөөдөр тэр толгой компанийг удирддаг. Харин түүний залгамжлагч болох Жек Ли дэд захирал. Түүний охидууд Бу Чжин, Со Хён нар группэд өндөр албан тушаал хашдаг. 2014 онд Лигийн хүүхдүүд эцгээ тэдний хувьцааг хулгайлсан гэсэн гомдол гаргасан ч шүүх хэргийг авч хэлэлцээгүй.

Ли Кун Хи охины хамт

6. Эллисончууд

Компани – Oracle

Салбар – Мэдээллийн технологи

Улс- АНУ

Зах зээлийн үнэ – 192 тэрбум доллар

Ларри Эллисон өнөөг хүртэл Oracle компанийн захирлын үүргийг гүйцэтгэж байгаа. Тэрээр энэ компанийхаа ачаар Америкийн гуравдагч баян болжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөр хүнд шилжүүлсэн. Түүний хүүхдүүд Меган, Дэвид хоёр нилээдгүй хувьцаа эзэмшдэг ч эцгээ орлох магадлал бага. Тэд кинопродюсерын мэргэжлийг сонгожээ.

Ларри Эллисон хүүхдүүдийн хамт

5. Леманыхан, Сикупирынхан, Теллесынхан

Компани – Anheuser-Busch InBev

Салбар – Хэрэглээний бараа  

Улс- Бельги

Зах зээлийн үнэ – 197 тэрбум доллар

2008 онд гурван том компани нэгдсэнээр Anheuser-Busch InBev бий болжээ. Өнөөдөр 3G Capital компаний топ менежер нь Бразилийн хамгийн баян хүн болох Хорхе Пауло Леманн. Тэрээр шар айраг үйлдвэрлэгч компаний гол хувьцаа эзэмшигч юм.

Түүний түншүүд Карлос Сикупира, Марсель Герман Теллес нар ч компаний том хувьцаа эзэмшигчид. Тэд нийлээд Anheuser-Busch InBev-ийн 26 хувийг эзэмшдэг. Леманн, Теллес хоёр захирлуудын зөвлөлд ажилладаг.

Хорхе Пауло Леманн

4. Цукербергийнхэн

Компани – Facebook

Салбар – Мэдээллийн технологи  

Улс- АНУ

Зах зээлийн үнэ – 225 тэрбум доллар

Марк Цукерберг хамаатнуудаа Facebook компанидаа татжээ. Түүний том эгч Рэнди хувийн компанитай болохоосоо өмнө маркетингийн хэлтэст ажиллаж байв. Компаниа байгуулаад удаагүй байхад нь мөнгө зээлж тусалсан эцэгтээ Марк Цукерберг 2 сая долларын хувьцаа бэлэглэжээ.

Цукербергийн гэр бүл

3. Уолтоны гэр бүл

Компани – Walmart

Салбар – Хэрэглээний бараа  

Улс- АНУ

Зах зээлийн үнэ – 241 тэрбум доллар

Уолтоны гэр бүл Walton Enterprises компаниараа дамжуулаад Walmart-ын бараг талыг эзэмшдэг аж. Хувьцааны тал хувийг эзэмшсэнээр тэд дэлхийн хамгийн баян хүмүүсийн эгнээнд шилжив. Ах дүү Роб, Жим хоёр эгч Элис, бэр Криститэй хамтдаа захирлуудын зөвлөлд багтдаг. Энэ дөрвийн хөрөнгө 35 тэрбум доллар. Үеэл эгч нар Энн Уолтон Кренке, Нэнси Уолтон нар бас л том хувьцаа эзэмшигчид, тэрбумтнууд. Саяхан Роб Уолтон Walmart-ын захирлын суудлаа хүргэн Грегори Пеннерт шилжүүлсэн.

Сэм Уолтоны хүүхдүүд

2. Хоффманыхан

Компани – Roche

Салбар – Эрүүл мэндийн үйлчилгээ, эм үйлдвэрлэл

Улс- Швейцари

Зах зээлийн үнэ – 254 тэрбум доллар

Фриц Хоффман эхнэрийн хамт ханиалганы эсрэг сироп үйлдвэрлэж компаниа байгуулсан. Өнөөдөр энэ компани хорт хавдрын хамгийн сайн эмийг үйлдвэрлэдэг. Bloomberg-ийн судалгаагаар түүний үр хойч компаний талыг эзэмшдэг аж. Хоффманы гэр бүлд захирлуудын зөвлөлд байдаг Андреас Оэри,  Андре Хоффман нарыг багтаагаад 8 тэрбумтан бий.

Фриц Хоффман болон түүний эхнэр

1. Сандозын гэр бүл

Компани – Novartis

Салбар – Эрүүл мэндийн үйлчилгээ, эм үйлдвэрлэл

Улс- Швейцари

Зах зээлийн үнэ – 279 тэрбум доллар

Novartis компани нь дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгчдийн нэг. 1996 онд Sandoz,  Ciba-Geigy гэсэн хоёр компани нэгдсэнээр үүсчээ. 1886 онд анхны компанийг байгуулсан Эдуард Сандозын үр хойч өнөөдөр компаний ихэнх хувьцааг эзэмшдэг.

Novartis компаний ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийн дарга Даниэль Васелла