УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.09.03

Цэвэрлэх байгууламж барихад 300 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр цэвэрлэх байгууламж барих шаардлагатай байгаа талаар ярилцжээ.

Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотод анх 1959 онд 6 км бохир усны шугам ашиглалтанд оруулж байсан бол одоо 168 км шугам хоолой 2900 орчим бохир усны худгийн ашиглалтыг хариуцан ажиллаж байгаа аж.

Энэ үеэр “ Шинээр цэвэрлэх байгууламж  2-3 жилийн хугацаанд баригдаад ашиглалтанд орлоо гэхэд үнэр, Туул голыг бохирдуулж байгаа асуудлууд таван жилийн дараагаас 100 хувь шийдвэрлэгдэх бүрэн боломж бий. Францын хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байгаа. Францтай урт хугацааны гэрээ байгуулаад Засгийн газраар баталгаажуулан цэвэрлэх байгууламжаа бэлтгэх шаардлагатай” ” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн юм.

Шинээр барих цэвэрлэх байгууламжийн зардал болох 300 тэрбум төгрөгийг Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэх арга замыг эрэлхийлэхээр болжээ.

                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү