Улаанбаатар хот Бангкоктой олон салбарт хамтарна
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2015.09.03

Улаанбаатар хот Бангкоктой олон салбарт хамтарна

Тайландын Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдүгээр орлогч дарга Канинторн Вонгсарожан тэргүүтэй хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод зочилж байна.

Тэднийг өчигдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзаад нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар товч мэдээлэл өгсөн юм. Уулзалтын үеэр хоёр тал эрүүл мэндийн салбар болон хот байгуулалтын асуудлаар цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар, Бангкок хот ах дүүгийн харилцаа тогтоогоод 16 жил болж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ИТХ-ын дарга Д.Баттулга Бангкок Хотод айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Төлөөлөгчдийн айлчлал есдүгээр сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм байна.