"Хэлэлцүүлэг" нэвтрүүлэг
2015.12.21

Нам гэдэг бол манлайлагчдын нэгдэл байх ёстой

Хэлэлцүүлэг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт улс төрийн намуудын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр зочдыг урьсан байгаа.

 Монгол Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Цогтгэрэл: Хамгийн түрүүнд улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай юу гэдэг асуулт тавигдаж байгаа. Би болон манай намаас нэн даруй өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хууль нэг хэсэг яригдаж байгаад таг боллоо. Сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хууль хоёр нэг дугуй гэдэг шиг хамтдаа явах ёстой хос хууль. Харамсалтай нь гурван жил гаруй яригдаад аль аль нь өргөн баригдаагүй байна. Туйлын харамсалтай. Миний хувьд С.Баярцогт сайдын ахалж байсан ажлын хэсэгт орж нилээн саналаа нэмэрлэж байсан.

Саяхан эцсийн байдлаар улс төрийн намуудад улс төрийн намын тухай хуулийг танилцуулсан. Харахад манай намын байр суурьтай нийцэж дэмжиж байгаа зүйл бий. Тэр нь намуудыг төлөвшүүлхэд зүгээс хүмүүсийн бөөгнөрөл биш илүү бодлогын институт болж маш нарийн судалгаатай ажиллагаатай байх ёстой гэдэг хандлага бий. Нөгөө нь манлайлагчдын нэгдэл байх ёстой гэдэг заалтууд бол маш чухал юм. Мөн санхүүжилтийг далд эдийн засгаас хараат бус болгох гэх мэт сайн зүйл байгаа.

Мэдээж хэлэлцэгдэж эхлээгүй байгаа хууль. Гэхдээ анхаарах ёстой зүйл бол 31 хүн нийлээд нам байгуулж болно гэдэг бол долоо хоногийн л ажил. Ийм түвшинд аваачиж байгаа нь намуудаа төлөвшүүлэх биш бүр задлах улам тарамдуулах асуудалд хүргэх вий гэсэн болгоомжлол байна. Үүнийг төсөл боловсруулагчид анхаарч байгаа байх гэж бодож байна. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг

/3-р хэсэг/