Учрал.Н 2016.03.11 | Телевиз: ЕTV

Монголын залуу багш нарын холбооны 1000 багш нар чуулна

Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч Н.Учрал

“Тодруулга” булагнаар  Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч Н.Учрал оролцож байна.

2008 онд байгуулагдаж байсан залуусыг нэгтгэж байгаа энэ байгууллагын үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Монголын залуу багш нарын холбоо маань 2015 онд үйл ажиллагаандаа тодотгол хийж олон улсын багш нарын холбоо, юнескод зөвлөх эрхтэй байгууллага сургалтын боловсролын дэлхийн зөвлөлийн албан ёсны гишүүний үүргийг биелүүлж байгаа. Энэ бол багш нарыг олон улсын сүлжээнд нэгтгэх, олон улсын гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төсөл хөтөлбөрт ажиллуулах, гадаадын бусад багш нараас туршлага солилцох боломжоор хангах, хөгжүүлэх шинэ хөтөлбөр төлөвлөгөөг оруулж ирэх гэх  мэт олон зорилго чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд манай холбоо үндэсний хэмжээний байгууллага болтлоо өргөжин хөгжсөн. Нийслэлийн есөн дүүрэгт албан ёсны салбар зөвлөлөө байгууллаа. Сургуулиудаа өөрийн төлөөлөлтэй боллоо. 21 аймгийн 10 аймагт албан ёсны чуулганаа хийж, аймгуудын салбар зөвлөлүүдийг амжилттай байгуулсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...