Иргэд хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцлов
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2016.03.15

Иргэд хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцлов

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэрээр Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Үенч, Булган зэрэг долоон суманд ажиллаж есөн удаагийн уулзалтыг иргэдтэй хийгээд байна. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо давхардсан тоогоор 33 удаа ажиллаж 40 гаруй мянган иргэдтэй уулзан хууль сурталчилж иргэдийн санал бодлыг сонсон ажилласан бөгөөд  нийгмийн хамгаалал эрүүл мэнд, хөдөө аж ахуй Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой 20 гаруй хуулийн төслийг бусад гишүүдийн хамтаар болон бие даан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлжээ. Цас ханзарч урин дулаан цаг хаяанд ирж байгаа ч хөдөөгийн сумдад харилцан адилгүй байна. Чандмань, Цэцэг сумд бусад сумдаа бодвол цас ихтэй байгаагаас мал жилбэ муутай төллөх, хээл хаях зэргээр хорогдол гарсаар байгаа ч цаг зуурын энэ хүндрэл бэрхшээлийг малч ухаан, арга туршлагаараа давна гэдгээ малчид хэлж байсан. Хэдий тийм ч улс орны нийгэм эдийн засаг малчдын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тодорхой үнэн зөв мэдээллийг УИХ-ын гишүүнээс сонсож асуух гэсэн иргэд сумынхан соёлын төв дүүрэн цугларч байна. 

3-4 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд сүүлийн 4 жилд хөдөө орон нутаг тэр дундаа Ховд аймагт бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа нь бахархууштай байгааг хэлж байлаа. Мөн УИХ-аас олон сайхан хууль тогтоомж баталдаг ч хэрэгжүүлэх шатандаа унадаг, дээрээс нь төрийн байгууллагууд аль ч шатандаа хариуцлагын асуудал сул байгааг шүүмжлэх хүн цөөнгүй байлаа. Түүнчлэн  Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цагийн хүрд хөтөлбөрийг үзэх сувгаа хайгаад олохоо байсан. Хийх ажилгүй мэт тогтсон зүйлсээ өөрчлөх нь хэнд хэрэгтэй юм бэ? Бид сар бүр үндэсний телевизэд мөнгө төлдөг түүнийхээ оронд ядаж цагийн хүрд үзэх эрхтэй хэмээн сумдын иргэд хөдөлмөрчид УИХ-ын гишүүнд үг дайв.  

Ховд аймагт сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.  Энэ нь шат шатны удирдлагууд, УИХ-ын гишүүдийн хамтын ажиллагаа юм. Тус аймаг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд ихэнх сумд нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулсан учраас хөгжлийн зөв гарцыг олсон хэмээн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Баярсайхан уулзалтын үеэр хэлж байв.