2024.04.05
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТӨВД 5 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтдээ 6 метрийн өргөнтэй, явган хүний зам бүхий 7 шахам тэрбум төгрөгийн өртөгтэй 4 хэсэг зам баригдана. Үүнд:
- 1-р хэсэг 2.7 км Баянсудал багийн зам,
- 2-р хэсэг 380 мeтр Бүрэнхайрхан багийн Нэгдлийн хэрмийн урд зам,
- 3-р хэсэг, 212 мeтр Бүрэнхайрхан багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн урд зам,
- 4-р хэсэг, 1.2 км Бүрэнхайрхан багийн Цаг-Уурын барилгаас хуучин гахайн байр хүртэлх авто зам,
- Эхний ээлжийн замууд 6 дугаар сард багтан ашиглалтад орно.
- Мөн удахгүй Булган сумаас Байтаг боомт хүртэлх хатуу хучилттай замын ажил эхэлнэ.
Улсын тэргүүний Булган сум маань ийнхүү шинэ замаар хөгжлийн өнгө нэмнэ.