Баярсайхан.Ц 2016.03.22 | Сайт: Shuud.mn

Ц.Баярсайхан гавьяат эдийн засагч боллоо

Ц.Баярсайхан гавьяат эдийн засагч боллоо
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, салбартаа олон жил идэвх санаачилга гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Монгол Улсын гавьяат эдийн засагч, бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсаны дараа “Төрийнхөө нэрийн өмнөөс хийсэн бүтээснээ үнэлүүлж байгаа Монгол Улсын олон мянган ард иргэддээ та бүхнээр төлөөлүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн шагнал гэдэг бол та бүхний салбар салбартаа гаргасан амжилтыг үнэлж байгаа хэрэг юм. Та бүхний хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал.

Шагнал гэдэг бол та бүхний хийсэн болоод хийж бүтээх бүтээлд нь боломж өгч байгаа, мөн цаашид хийж бүтээх бүтээл чинь улам арвин байна хэмээн итгэж өгч байгаа шагнал. Төр түмний итгэлийг дааж энэ эндээ хүрч, улам сайн ажиллахыг та бүхэнд ерөөе. Гуравдугаар сар бол олон баяр давхацсан сар байдаг. Олон баярыг давхцуулж төр түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаа, ажиллаж байгаа салбар салбарын хүмүүсийг төлөөлүүлэн өнөөдөр та бүхнийг шагнаж байгаа. Ойрын үед маш олон иргэд өөрсдийнхөө зүтгэлийг үнэлүүлнэ гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд дахин баяр хүргэе хэмээлээ.