“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодорлоо
МҮЭ-ийн холбоо
2016.02.04

“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодорлоо

МҮЭ-ийн холбооны дүрмийн 20.1.8,“МҮЭ-ийн холбооны шагналын тухай” журмын 2.2 дах заалт, гишүүн байгууллагуудын тодорхойлолт, ажлын албаны саналыг үндэслэн МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр 10 хүнийг шагнахаар тогтсон байна.

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн доорх нэр бүхий хүмүүст МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал олголоо.

1.Гүрсэдийн Даваадорж -Хөвсгөл аймгийн “Эрчим хүч” ХХК-ийн ахлах инженер, ҮЭ-ийн 
хорооны дарга, аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч

2.Данзангийн Итгэлт -“Багануур”ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга

3.Өлзийбадрахын Зоригт -“Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн барилга засварын “РСЦ”ХХК-ийн 
гагнуурчин,ҮЭ-ийн хорооны дарга

4.Доржийн Эрдэнэцоо -Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны 
нягтлан бодогч

5.Хэнмэдэхийн Батжаргал -Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дэд дарга

6.Намхайн Хишигжаргал -Хөтөлийн“Цемент-Шохой”ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга

7.Цагаадайн Идэш -Ховд аймгийн Мөст сумын ҮЭ-ийн холбооны дарга

8.Загд-Очирын Соёлмаа -Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дэд дарга

9.Нацагдоржийн Баярбат -“Монмяндас”ХХК-ийн гүйцэтгэх захирал, Үйлдвэрлэл ҮЭ-ийн  холбооны тэргүүлэгч

10.Лхамсүрэнгийн Баярхүү -ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ҮЭ- ийн хорооны дарга 

Энэхүү шагналыг цалин цагаан мөнгөн тэмдэг, гэрчилгээ, 100 мянган төгрөг дагалддаг аж.