УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2016.02.01

Малчдын хотонд очиж Сайн малчны шагналаа гардуулна

Ихэнх аймагт цас ихтэй өвөлжилт хүнд байгаа учраас улсын сайн малчдын шагналыг малчны хотонд нь УИХ, засгин газрын гишүүд очиж гардуулах юм байна. Энэ жил 21 аймгаас 50 гаруй улсын сайн малчин төрж байгааг салбарын сайд нь онцолж байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Сайн малчны шагнал ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар батлагдана. Малчдынхаа гэрт очиж гардуулах байгаа. Зарим газар жишээлбэл Булган аймаг бүх малчдаа цуглуулаад нэг газар нэгтгэж өгөх ажил зохион байгуулж байгаа юм билээ. Ер нь бол УИХ, засгийн газрын гишүүд малчдын хотонд очиж  Сайн малчны шагналаа гардуулна. Энэ ажил ирэх долоо хоногийн засгийн газрын хуладаанаар шийдэгдэнэ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...