2016.04.27

50 тэрбум төгрөгийн зээл гурван арилжааны банкаар дамжин хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Газар тариалангийн бизнес эрхэлдэг холбооныхон тантай уулзахаар очсон. Ямар учиртай уулзалт болсон бэ?

Засгийн газрын хуралдаантай байх үед уулзах санал тавьсан. Би уулзаад тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдад зориулсан зээлийн үйл ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа талаар, ямар шаардлага хангах байх тухай мэдээлэл өгсөн. Шаардах хуудсыг нь авсан.

Тус шаардах хуудсанд юуг шаардсан бэ?

Ерөнхийдөө тариалалтын зээлийг яаралтай олго, хэрхэн хэнд олгохыг нь бид шийднэ гэсэн утга бүхий байсан.

Монгол тариалан корпорациар дамжуулан зээл олгохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ корпораци нь төрийн өмчит, Сангийн яам болон ХХАА-н яамнаас дүрэм, журмыг нь боловсруулж үйл ажиллагааг нь явуулна. Гэтэл хэн нэгэн гаднаас үйл ажиллагааг нь заах боломжгүй.

Аливаа мөнгө санхүүгийн үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдах ёстой. Үүний дагуу л явж байна. Нийт тариалан эрхэлж буй ААН-үүдийн тоо 1480 гэсэн судалгааг авч, Хөгжлийн банкинд хүргүүлсэн.

Зээл хэзээнээс тариалан эрхлэгчдийн гар дээр очих вэ?

Манай яамнаас 2016 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан тариаланд зориулан хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох асуудлыг УИХ-аар дэмжүүлсэн. Энэ бол хоёр жилийн хугацаанд хэрэгжих тариалалтад зориулж байгаа юм. 50 тэрбум төгрөгийн зээл гурван арилжааны банкаар дамжин хэрэгжиж байна. Шаардлага хангасан ААН-үүд бичиг баримтаа өгч, зээлд хамрагдах боломжтой. 

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү