Тариалангийн тухай хуулийг дэмжлээ
2016.01.29

Тариалангийн тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Үүний дараагаар Тариалангийн тухай хуулийг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Чөлөөт бүсийн тухай хуульд нэг заалт бий. Ажилчин, орж гарах асуудалд хязгаарлалт байдаггүй. Тиймээс газар тариалан эрхлэгчид хэдээрээ ч орж ирж магадгүй. Үүнийг анхаарч, хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “24,2 дугаар заалтад Тариалангийн талбайн ойролцоо байгаа малчны өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг тариалан эрхлэгч хариуцах тухай заажээ. Тариалангийн тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ Монгол орон нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг өвөрмөц онцлогтой. Энэ заалт малчдад хатуу заалт болж байгаа юм биш биз? Ямар хэмжээгээр хязгаарлахаар  хэмжээ  тогтоосон бэ?

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Ийм хууль гаргаж тариалангийн бүс нутгийг хамгаалах шаардлага зайлшгүй бий. Гэхдээ тэр бүс нутагт амьдарч буй малчдын эрх ашиг давхар хөндөгдөж байна. Манай аймгийн хувьд тариа тарьдаггүй, мал малладаггүй баг гэж байхгүй.

Сэлэнгэ аймагт жижиг тариалан эрхлэгчид ч бий. Тэдний хувьд хажууд байгаа өвөлжөө, хаваржаагаа нүүлгэнэ гэвэл дарамт учирч болзошгүй” гэлээ.