Хаврын тариалалт нэг сарын дараа эхэлнэ
2016.03.07

Хаврын тариалалт нэг сарын дараа эхэлнэ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд тариалал эрхэлдэг “Баян-Ундрах” компани  өнгөрсөн жил ургацыхаа 70 хувийг алдсан гэж байна. Нийт 1200 га-д тариалалт хийдэг тус компани га-с ердөө 4 центр буудай ургац хураан авсан байна. Банк, тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд харилцдаг бүх газартаа өртэй, энэ жилийн тариалалтаа яаж хийхээ мэдэхгүй байгаагаа ярьж байна.

Байгаль цаг уурын хүнд нөхцөлийг яах билээ гэхэд угаасаа хүнд байгаа  аж ахуй нэгжүүдийг шаардлагагүй хүнд сурталаар сөхрүүлэх гэж байгаа юм шиг олон асуудал гарч байгааг тариаланчид шүүмжилж байна. Одоо тэдний ганц найдвар нь хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаагаар олгох 100 тэрбумын зээл болоод байна. Гэхдээ цаг хугаатай уралдаж ажилладаг тэдэнд хэрэгцээтэй үедээ зээл нь амжиж очихгүй бол ямарч үр дүнгүй зүйл болно хэмээн тариаланчид хэлж байлаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...