Ур чадвараараа хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой боллоо
2016.06.09

Ур чадвараараа хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой боллоо

Тогтсон ажилгүй ч хувиараа гэрийн тавилга, гагнуур хийдэг хүн цөөнгүй бий.

Мөн үсчин, тогооч гээд ямар ч мэргэжилтэй хүмүүс ур чадвараа тогтоолгоод ажилтай болох боломж нээгдлээ. Эдгээр хүмүүс өчигдөр нээлтээ хийсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвд хандсанаар ур чадварын зэргээ тогтоолгох юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвд мэргэжлээрээ ажиллаж байгаа болон ажилгүй хүмүүс онол, ур чадварын шалгалт өгснөөр ажил олгогч, мэргэжлийн холбоод таны чадварыг баталгаажуулах юм. Ингэснээр иргэд ур чадварынхаа түвшингөөр далин авах, орлогоо кзмэгдүүлэх боломжтой болж байна. Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээл дээр ахиллаж буй бүртгэлгүй кргэдийг албан ёсоор цахим бүртгэлтэй болгож байгаагаараа онцлогтой юм.

М о н г о л -Солонгосын политехник коллежид нээлтээ хийсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийн тууз хайчлах ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон холбогдох албаныхан оролцсон юм. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Мэргэжлийн боловсролын тухай хуулийг энэ оны хоёрдугаар сард баталсан. Энэ хуулиар Мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ, политехник коллежууд оюутнуудынхаа бүтээл зэргээр орлого олох боломжийг нээсэн. Олсон орлогоо сургуулийнхаа техник хэрэгслийг сайжруулах, боловсон хүчнээ мэргэшүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд олон зүйлд зарцуулж болно.

Нөгөө талаар. Монгол Улсын хөдөлмөр.ийн зах зээл’ дээр мэргэжлийн өндөр ур чадвартаи залуус олон бий. Тухайлбал, гадаадад ажиллаж туршлага хуримтлуулаад ирсэн мөртлөө албан ёсны үнэмлэхгүй гагнуурчин хүн, Үнэлгээний төвөөр мэргэжлийнхээ ур чадварыг тогтоолгодог боллоо. Мэргэжлийн багш нар шалгалтыг нь аваад ур чадварыг тогтоох юм. Ингэснээр сурсан мэдсэндээ тааруулж хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж орлого нь нэмэгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр албан ёсны үнэмлэх, сертификаттай залуус ажил эрхэлнэ. Хамгийн гол нь албан бус сектор албан ёсны болж байгаад гол онцлог нь оршиж буй юм. МСҮТ-үүдэд 200 гаруй мэргэжлээр сургалт явуулж байгаа. Энэ бүх мэргэжлээр шалгалтаа өгөөд ур чадвараа тогтоолгож болно.

Хөдөлмөрийн яам мэргэжлийн  боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлж, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор боловсруулах, хөндлөнгийн үнэлгээг бий болгож байгаа юм. Өнөөдөр үйлдвэрлэл үйлчилгээний салбар болон улс орны томоохон бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилтны хэрэгцээ их байна. Энэ хэрэгцээг хангах иргэдийн ур чадварыг үнэлэх, баталгаатай ажлын байраар хангахад өнөөдрийн Үнэлгээ мэдээллийн төв чухал үүрэгтэй” гэдгийг хэллээ.

Үнэлгээний төв одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд иргэдийн ур чадварыг үнэлэх бодлого, журам нь батлагдсаны дараа бие даасан байгууллага болж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж. Иргэдийн  чадварыг хэрхэн үнэлэх талаар Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийн дарга Ц.Өсөхгэрэлээс тодруулахад “ Ирэх оноос манай төв санхүүжилтээ олж, бие даасан байгууллага болох учраас ур чадварын зэрэг тогтооход тодорхой хэмжээний төлбөртэй.

Хөдөлмөрийн зах зээл дээр компаниуд дээр очоод ажилд ороход мэргэжлийн үнэмлэхтэй дээгүүр зэрэгтэй байхад өөрсдийгөө сайн үнэлүүлнэ. Иргэд болон төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын үнэлгээг хийхдээ мэргэжлийн холбоод үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж бид хөндлөнгийн хяналт хийж зохион байгуулна. Үнэлгээ хийх хүмүүсийг бэлтгэж, давтан сургаж гэрчилгээ олгоно. Ингэснээр үнэлгээ хийлгэсэн хүмүүсийн мэдээллийн сан үүснэ. Бодлого, журам нь хийгдэж байгаа учраас шалгуур журмын дагуу явагдана” гэлээ.

Үнэлгээ мэдээлийн төв хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг тогтоохоос гадна ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүрэгтэй юм байна.