Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгчийг хүлээн авлаа
2023.10.13

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгчийг хүлээн авлаа

ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол Улсын боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархал илэрхийлж одоо хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл, "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" II шат, ЕБС-ийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.

Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол-Японы эмнэлэгт 350 ортой өргөтгөл барихад дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн албан хаагчдыг Япон улсад дадлагажуулах, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх; РРР (Public Private Partnership) буюу төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх; Коосэн тогтолцоог Монгол Улсад нутагшуулахад хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо.