Номин.Э 2016.06.10 | Сайт: Vip76.mn

Сингапурын төрийн албан хаагчид интернэт хэрэглэх боломжгүй боллоо

Сингапурын төрийн албан хаагчид интернэт хэрэглэх боломжгүй боллоо

БНСУ-ын төрийн албан хаагчдын хэрэглээний бүх компьютеруудын интернэт холболтыг ирэх оны зургаан сар гэхэд албан ёсоор таслахаар болж байна. Аюулгүй байдлыг чангатгах үүднээс уг арга хэмжээг авч байгаа хэмээн албаныхан мэдэгдэж байна.

“Стрэйт Таймс”-ын олж мэдсэнээр засгийн газрын агентлаг, яам, хуулийн байгууллагуудын интернэтийг одооноос эхлэн нэг жилийн дараа гэхэд бүрэн гүйцэт таслах талаарх албан бичиг хүргүүлсэн байна. Төрийн албанд хэрэглэдэг нийт 100,000 ажлын компьютерыг интернетээс салгахаар болж байна.  

.... Уг алхмыг хэрэгжүүлснээр албан имэйлээр болон шэйрэд баримт бичгүүдээр дамжин мэдээлэл задарч, аюулгүй байдлын асуудал үүсэхээс сэргийлж буй аж ....

Албаны хүмүүсийн мэдээлснээр засгийн газрын албан хаагчид ажлын холбогдолтой ямар ч мэдээллийг хувь хүн рүү имэйлээр илгээхийг хориглох аж.

Ийм арга хэмжээ авах болсонд Сингапурчууд тун эмзэг хандаж, цочирдож буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлжээ. Сингапур улсын сурталчилдаг “Үндэсний ухаалаг технологийн санаачилга”-д харш үйлдэл боллоо хэмээн зарим хүмүүс шүүмжлэлтэй ханджээ. Түүнчлэн уг хоригонд чухал болоод нууцлалтай мэдээлэлтэй харьцаад байдаггүй багш нар хүртэл хамрагдсан нь арай хэтрүүлсэн байна хэмээн иргэд бухимджээ.

Тэд яагаад ингэх болов?                            

Интернет хэрэглээг хязгаарлах энэхүү ажлыг удирдаж байгаа “Инфоком хөгжлийн удирдлага” агентлагийн хэлснээр кибер довтолгооноос хамгаалсан илүү аюулгүй ажлын орчинг бүрдүүлэх зорилготой аж.  “Инфоком хөгжлийн удирдлага” агентлагийн төлөөлөгч BBC-д мэдээлэхдээ “Сингапурын засгийн газар илүү аюулгүй мэдээллийн технологитай болохын тулд бидний мэдээллийн технологийн аюулгүй байдлыг тогтмол хянан шалгадаг” хэмээв.

Түүнчлэн “Эхний ээлжинд бидний сонгон авсан төрийн албан хаагчдын ажлын компьютерууд одоохондоо интернэтэд холбогдох боломжгүй болсон. Ирэх нэг жилийн хугацаанд аажим аажмаар үлдсэн албан хаагчдын ажлын компьютерийн интернэт холболтыг салгах болно.” гэжээ.  

... Бусад орнуудын нэгэн адилаар Сингапурын Засгийн газар ч гэсэн кибер довтолгоонд өртөж байсан. Тодруулбал 2013 онд тус улсын Ерөнхий сайдын албан ёсны цахим хуудсыг нэрээ нууцалсан бүлэг этгүүдэд хакердсан түүхтэй ...

Үнэхээр аюулгүй болох болов уу? 

Албан хаагчид имэйл хүлээн авсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн хувийн хэрэглээний төхөөрөмжөө хэрэглэж, үүгээрээ интернэт орж болно.

Дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагынхны үзэж буйгаар хэдэн линк дээр дараад л ажлын холбогдолтой имэйлүүдийг хувь хүн рүү илгээх бүрэн боломжтой аж.

Үүнээс болж мэдээлэл алдах боломж улам нэмэгдэх  боломжтой юм. Учир юу гэвэл албан хаагчид хувийн хэрэгсэл дээрээ ажлаа хийх сонирхолтой болох бөгөөд  уг хэрэгслүүдийн хамгаалалт бага байдаг. “Инфоком хөгжлийн удирдага” агентлагийн төлөөлөгчийн зүгээс ийм зүйл болохгүй, түүчнлэн хувийн имэйл рүү ажлын холбогдолтой мэдээлэл илгээхийг бүрэн хориглоно хэмээн мэдэгдсээр байна.

Гэхдээ төрийн албан хаагчид хувь хүний имэйлрүү ажлын бус имэйлийг чөлөөтэй илгээж болохыг онцолсон билээ.

Иймэрүү зүйл хэр элбэг тохиолддог вэ?

Засгийн газрын зүгээс ийм үйлдэл хийх нь тун ховор. Ерөнхийдөө банкнууд үйлчлүүлэгч хариуцсан мэргэжилтнээс бусад албан хаагчдын интернэт хэрэглээг хаах нь бий. Нэг бол аюултай гэж үзсэн тодорхой хэдэн вэб хуудас руу орох боломжгүй болгодог. Түүчнлэн казино болон харилцаа холбооны газрууд  компьютер хэрэглээний хамгийн хатуу дүрэмтэй бөгөөд ажлын бүхий л хэрэгслийн интернэт хэрэглээг тасалдаг гэдгээрээ алдартай.

Түүнчлэн компаниудын хувьд аюулгүй байдал талаасаа файл шэйрлэх нь голдуу хориотой байдаг. Учир нь ажилчид вэб хуудаснаас хориотой контент татах, эсвэл чухал мэдээллээ санаандгүй шэйрлэх асуудал гардаг учраас тэр юм.