Б.Обамагийн шинэ гэр
Ерөнхийлөгч Б.Обама ирэх нэгдүгээр сард Цагаан ордныг орхисны дараагаар Вашингтон хот дахь язгууртнуудын Калорама дүүрэгт амьдрах төлөвлөгөөтэй байгааг түүний гэр бүлийн дотны хүмүүс нь хэлж байна. Калорама бол Цагаан ордноос ердөө гурван километрийн зайнд орших нам гүм дүүрэг билээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Б.Обама охин Сашагаа 2018 онд ахлах сургуулиа төгстөл нь Вашингтон хотод амьдрах тул 761м.кв талбайтай, есөн унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшинг түрээслэхээр төлөвлөсөн байна.
.... Энэ байшин нь 6 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд сарын түрээс нь 22,000 ам.доллар ...
Байшингийн эзэн нь ерөнхийлөгч асан Билл Клинтоны ахлах зөвлөгч байсан Жое Локарт аж. Гэвч Цагаан ордны хүсэлтйн дагуу Локарт болон түүний гэргий болох “Гламоур” сэтгүүүлийн эрхлэгч Жиованна Грей Локарт нар энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалжээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Женнифер Фридмэн ерөнхийлөгчийн төлөвлөгөөний талаар ямар ч мэдэгдэл хийхгүй гэв.
... Ямартаа ч ерөнхийлөгчийн гэр бүл Вашингтоны хамгийн чинээлэг зип кодтой дүүрэг рүү нүүхээр болж байна. Уг дүүрэгт элчин сайд нар олноор амьдардаг бөгөөд нийслэл хотын коктейл үдэшлэгийн төв цэг гэж болохоор газар билээ ...
Үүнээс гадна ерөнхийлөгчийн ирээдүйн байр нь тун тансаг. “Вашингтон Файн Пропертис”-ийн вэб хуудсан дээр 2014 онд тавигдсан зургуудаас харахад хатуу модон шал, гантиг чулуун тавцан бүхий уужим өрөөнүүдтэй, тус тусын мастер угаалгын өрөөтэй, тохилог гэгч нь гадна талбайтай байв.
Уг байршил нь ерөнхийлөгчийн албаа орхиж буй Обамагийн хэрэгцээнд тун ихээр таарах аж. Хаалганы хажууд хэд хэдэн машины зогсоолтойгоос гадна ‘нууц албаныхан’ байрлаж болохоор харуулын байшинтай аж.
“Элчин сайдуудын эгнээ” гэдгээрээ алдартай Массачусетс өргөн чөлөөтэй ойролцоо оршдог тул харуул хамгаалалтын тал дээр санаа зовох зүйлгүй, тайван байршилтай дүүрэг. Б.Обамагийн хувьд АНУ-д суугаа Оманы Султанд Улсын болон ЕХ-ны элчин сайдуудаас ердөө нэг блокын цаана амьдрах аж. Харин түүний зэргэлдээхэн БНФУ-ын элчин сайд Жерард Арауд амьдардаг билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Клинтоны кампанит ажлын ахлагч Тони Подеста “Энэ бол их нам гүм дүүрэг учраас бид дуртай” гэж хэлжээ.
Харин Подестагийн хувьд ерөнхийлөгчийн түрээслэх байрнаас ердөө л хоёр байшингийн цаана амьдардаг. Тэрээр гэрийнхээ гадна байрлах пиццаны зуухандаа пицца хайрч, хөршүүдээ урьж, дайлдаг. Өдөрт хэд хэдэн удаа таксинууд өнгөрөн явах нь Исламын төвд мөргөхөөр очиж буй лалын сүсэгтнүүд байх аж.
... Өнгөрсөн Лхагва гарагт ерөнхийлөгч уг байрыг түрээслэх мэдээ тармагц сэтгүүлчид болон мэдээний зураглаачид тус газарт бөөгнөрчээ. “Манай гэрийн үйлчлэгч бага зэрэг цочирдсон” хэмээн Подеста өгүүлэв ...
Уг нь ерөнхийлөгч Обама Чикага хотод хувийн орон сууцтай боловч бага охин Сашаг ахлах сургуулиа төгстөл нь Вашингтон хотод амьдрах болсноо Лхагва гарагт хэвлэлийн хурлын үеэр зарласан юм. Түүний хоёр охин хоёул Вашингтон хотын “Сидвел Фриендс” сургуульд суралцдаг бөгөөд том охин болох Малиа нь энэ сард тус сургуулийг төгсөх бөгөөд Харвардын их сургуульд элсэн орохын өмнө нэг жил завсарлага авахаар болжээ.
Ерөнхийлөгчийн ирээдүйн гэр нь түүхээр нэн баялаг. 1928 онд тус байшинг үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжүүлэгч, одоогийн Калорама дүүргийг өргөжүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн Ф.Моран МакКоних барьсан билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Дуайт Эйзенхаурын эрх мэдлийн хүрээнд ажилладаг АНУ-ын засгийн газрын агентлаг болох “Ерөнхий Үйлчилгээний Удирдах газар”-ын байр болж байсан түүхтэй. Дараагаар нь уг байрыг 1912 онд тэнгисийн хүчний усан онгоцны радио төхөөрөмжийг зохион бүтээж, туршиж байсан ахмад дайчин Чарлез Хамилтон хэмээх ахмад худалдан авчээ.
Түүгээр үл барам олон алдартай улс төрчдийн гэр байсан гэдгээрээ алдартай. Тэднээс дурдвал Вудро Вильсон, Вилльям Ховард Тафт, Франклин Д.Рузвельт, Херберт Хувер, Сенатор Эдвард М.Кеннеди нар нэгэн үе амьдарч байжээ. Тус дүүргийн оршин суугчид нь Калорамаг “Үймээнт хот дундах баянбүрд” хэмээн дүрсэлдэг.
АНУ-ын хуучин сенат Барт Горьдман “Вашингтоны аль ч цэгт 15 минутын дотор очиж болдгоос гадна амралтын өдрүүдэр яг л хөдөө талд байгаа мэт байдаг. Манай дүүргийнхэн түүнийг таатай угтан авах болно. Гэхдээ хэтэрхий их үймээн шуугиан тарьдаг хүн биш л байгаасай хэмээн найдаж байна” хэмээн хошигнон өгүүлэв.
Обамагийн гэр бүл