АНУ-ын Дээд шүүх дэлхийн бүх компьютерийг хакердах эрхийг хуулийн байгууллагуудад олгов
2016.05.02

АНУ-ын Дээд шүүх дэлхийн бүх компьютерийг хакердах эрхийг хуулийн байгууллагуудад олгов

АНУ-ын Дээд шүүхээс АНУ-д төдийгүй хилийн чанадад байх компьютеруудад нэвтрэх эрхийг хуулийн байгууллагуудад олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжжээ.

Өмнө нь үүнтэй адил “алсын зайны нэгжлэгийг” зөвхөн тухай шүүхийн шийдвэрээр хэдхэн вант улсын хүрээнд явуулдаг байв.

АНУ-ын Хууль зүйн яам хуулийн энэхүү өөрчлөлт нь цахим орчин дахь хууль эрх зүйн орчинг сайжруулах нэг алхам гэж мэдэгджээ.

Харин уг шийдвэрийг эсэргүүцэгчид ийм шийдвэр гарснаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо бусдын компьютерийг хакердах эрхтэй болно гэж үзэж байна. Учир нь дэлхийн аль ч өнцөгт байгаа сэжигтний компьютерийг нэгжинэ гэдэг бол мэдээллийг нь авахын тулд тэр компьютерийг хакердана гэсэн үг юм.

АНУ-ын Хууль зүйн яам энэ нэмэлт өөрчлөлтийг 2013 онд анх санаачилжээ. Тус яамны тайлбарласнаар зөвхөн сүлжээгээр мөрдөөд гэмт этгээдүүдийг тогтох боломжгүй учир ийм шийдвэр гарсан гэжээ.

Уг шийдвэрийг хамгийн идэвхтэй эсэргүүцэж байгаа нь Америкийн иргэдийн эрх чөлөөг хамгаалах холбоо (ACLU) юм. Тус байгууллагын үзэж буйгаар “энэ нь процессын хэм хэмжээний өөрчлөлт гэсэн нэрийн дор Конгрессын хараанаас далдуур баталсан шийдвэр” аж.

2015 онд Google корпораци ч бас  энэ өөрчлөлтийг “хувь хүний нууц, интернет хэрэглэгчдийн аюулгүй байдалд халдсан явдал” гэж эсэргүүцэж байв.

Конгрессийн хувьд дээрх өөрчлөлтийг цуцлах, эсвэл энэ оны 12 дугаар сарын нэгнээс өмнө өөрчлөх эрх бий.