Алтанхуяг.Д 2016.06.16

Д.Алтанхуяг УИХ-ын гишүүн болвол ахмадууддаа юу амлах вэ?

Д.Алтанхуяг УИХ-ын гишүүн болвол ахмадууддаа юу амлах вэ?

ИХ-д нэр дэвшигч Д. Алтанхуягийн иргэд сонгогчидтой хийх уулзалт Яргуйт баг дээр яг цагтаа эхэллээ. Түүнийг дэмжиж буй олон мянган иргэд дундаас ахмадууддаа зориулж юу хийх вэ? гэсэн асуулт хэд хэдэн удаа тавигдлаа.

Үүнд тэрээр хариулахдаа: “Би хэрвээ УИХ-д томилогдвол ахмадын хамтын тэтгэврийн хуулинд заасан “хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна” гэсэн заалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлах бодолтой байна.

Мөн тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэвэрт гарсан хойноо нийгмийн даатгалын шимтгэлд төлж хуримтлуулсан мөнгөө бөөнд нь авч зарцуулдаг болгох зэрэг дээр маш шургуу ажиллах болно” гэлээ.

Социализмын үед ахмадуудыг хөрөнгө мөнгө хураах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх зэрэгт хориг тавьдаг байлаа. Ийм ч учраас өнөө цагт тэтгэвэрт гарсан хөгшчүүд бид хамгийн ядуу нь байгаа юм.

Юун үр хүүхдэдээ өвлүүлэх, өөрсдийгөө ч тэжээж чадахгүй байна шүү дээ хэмээн ахмадууд халаглаж байв.Нэр дэвшигч Д.Алтанхуяг Эрдэнэтчүүдээ төлөөлөн УИХ-д томилогдвол ахмадуудынхаа энэхүү асуудлыг хугацаа хойшлуулалгүй шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

Эх сурвалж: УИХ-ын 46-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Алтанхуягын сонгуулийн Штаб