АН-ын дарга, УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг сонгох бололтой
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2016.07.04

АН-ын дарга, УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг сонгох бололтой

УИХ-ын ээлжит сонгууль болж МАН унэмлэхүй ялалт байгууллаа. Харин өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан АН арайхийн есөн гишүүнтэй болж бүлэг байгуулах хэмжээнд очтолоо унав.

Үнэндээ Ардчилсан нам аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 99 хувийн ялагдал хүлээлээ. Ганцхан Завхан аймагт л УИХ болон орон нутгийн сонгуульд багаараа 100 хувь ялалт байгуулжээ.

Энэ удаагийн сонгуулиар АН-ын 76 нэр дэвшигчийн дотор аливаа ажлын ард гарч чаддаг цараараа, улстөрчийн нэр нөлөөгөөрөө, алсыг харсан бодлогоороо гарцаа байхгүй тод байгаа нь Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав байна гэж улс төр судлаачид бичиж эхэллээ.

Энэ хүн УИХ-д гурав дахиа сонгогдпоо. Өнөөдөр АН-ыг удирдах хариуцлагатай үүрэг түүнд оноогдох бололтой. Учир нь тэрбээр улс төрийн орчинд нэр цэвэр, ямар нэгэн бизнесийн бүлэглэлтэй нэр холбогдоогүй, улс төрийн донсолгоон дунд шалдар булдар зан гаргалгүй, төрийн хүний ноён нурууг харуулж ажиллаж иржээ. Түүнд улс төрийн хийгээд төрийн ажлын бүрэн туршлага бий.

Одоо АН-д улс төрийн цоо шинэ зураг зурагдана. Хуучин удирдлагууд нь улс төрийн соёл гаргаж хариуцлагаа хүлээхээ өөрсдөө мэдэгдсэн. Тэгэхээр АН-ын дарга, УИХ- ын дэд даргаар Я.Санжмятав сонгогдох нь бараг тодорхой бололтой.

Зарим нэг хэвлэлийн мэдээгээр бол С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын нэр ч яригдаж байна. Гэвч АН-ын удирдлагын хүрээнд Я.Санжмятаваар намаа удирдуулахаар ерөнхийдөө ярьж тохирч байгаа гэж эх сурвалж мэдээллээ. АН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээсч түүгээр намаа удирдуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин улс төр судлаачдын үзэж байгаагаар бол “УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас өөр багаараа ялалт байгуулж чадсан хүн АН-д энэ удаагийн сонгуулиар байсангүй. Тэрээр Монголын улс төрд ноён нуруутай, жудагтай, улс төрийн алсын хараатай байж чадсанаараа УИХ- ын сонгуульд багаараа 100 хувийн япалт байгууллаа. Мөн орон нутгийн сонгуульд итгэл төгс ялж Завханыг тэр чигт нь цэнхэртүүллээ. Энэ удаагийн сонгуулиар ардчиллын амин сүнс, үнэт зүйлийг завханчууд авч гарсан гэж болно.

АН- аас ялалт байгуулсан есөн нэр дэвшигчийн дунд Я.Санжмятаваас бусад ньүнэндээ амиа л авч гарлаа. Юун багаараа гарах, юун нийслэл, аймгийнхаа ИТХ-ын сонгуульд ялж олонхи болох. Ийм нөхцөлд улстөрийн чанар чансаа, үнэлэмж, сонгуулийн үр дүнгээрээ АН-ыг удирдах, УИХ-ын дэд даргаар ажиллах бүрэн эрх түүнд байна.

Үүнтэй хэн ч маргахгүй. Бүх талын балансыг барьж чаддаг, бүгдийн эвийг олдог, өнөөдрийг биш маргаашийг хардаг, улс төрд хэн бэ гэдгээ харуулсан Я.Санжмятаваар өнөөдөр АН-ыг удирдуулах нь нийгмийн сэтгэлзүйд зөв, эерэг харагдана” гэжээ. Энэ дүгнэлт бол улс төрийн хүрээний судлаачдын судалгаа, үнэлэмж, анализ юм.