Нямбаатар.Х 2016.07.22 | Сонин: Өдрийн сонин

Банкны хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй

Банкны хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа

-Та Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаас УИХ-ын гишүүн боллоо. Ямартай ч иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг хүн төрд орж ирлээ гэж байна. Ирэх дөрвөн жил ямар бодлого барьж ажиллах вэ?

Юуны өмнө надад итгэл хүлээлгэсэн Сонгинохайрхан дүүргийн гурав, дөрөв, тав, зургаа, 26 дугаар хорооны иргэд сонгогчдодоо талархлаа илэрхийлье. Та бүхний сонголтыг итгэл, зүтгэлээр хариулна гэж хэлмээр байна. Ирэх дөрвөн жилд хамгийн эхэнд эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, үүдээ барьсан 65 мянга гаруй аж ахуйн нэгжийн хаалгыг нээх, эдийн засгийг эрүүлжүүлж лебиралчлах чиглэлд Засгийн газраас оруулж ирж буй төсөл хөтөлбөрүүдийгдэмжихболно. Мөн салбарын эрдэмтдийн үгийг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллах бодолтой байгаа.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Шинэ Ерөнхий сайд удахгүй Монгол Улсын өр авлагын талаарх чухал тоо баримтуудыг нийтэд дэлгэнэ. Тиймээс энэ тал дээр дэлгэрэнгүй ярих нь илүүц байх. Энэ удаагийн парламентын бүх гишүүн гар гараасаа бариад нэгзорилгын төлөө явах хэрэгтэй. Монгол Улсын санхүү, эдийн засаг нь буруу бүтэцтэй болчихсон гэдгииг сйтЬарын эрдэмтэд нь хэлдэг. Монгол Улсын санхүүгийн системийн бүтцийг 95 хувь нь бэлэн мөнгө, таван хувь нь үнэт цаас бүрдүүлж байна. Хүн бүр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярьдаг.

-Танай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн тийшээ чиглэсэн юм биш үү?

Энэ гажиг тогтолцоогоо засахаас нааш банкны хүүг захиргааны аргаар бууруулна гэдэг бол боломжгүй зүйл л дээ. Аль болох салбарын эрдэмтдийн үгийгсонсч, мэдээ мэдээлэл дээр тулгуурладаг болох ёстой.

Би гэр хорооллоос сонгогдсон гишүүний хувьд хамгийн ихээр тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. 2017, 2018 оны санхүүгийн төсөөлөл маш хүнд байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийнэ гэдэг хэцүү. Ирэх оноос эхлэн өрийн эргэн төлөлтүүд эхэлнэ.

Гэхдээ бид “Болно, бүтнэ, чадна” гэж сонгогдчихоод элдэв шалтаг тоочих нь утгагүй л дээ. Аль болохолон гарцыгхайна. Олон улсын байгууллагын дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, боловсролын чиглэлд хандуулахын тулд гүйх болно. Үүний тулд орон нутагтайгаа хамтарч ажиллана.

Сургууль, цэцэрлэг барихын урьтаж нөхцөл нь газраа бэлдэх ёстой. Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд сургууль, цэцэрлэг барих газар үлдээгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс орон нутаг, нийслэлтэй маш сайн хамтарч газар чөлөөлөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлагатай. Анхдугаар чуулган завсарлаад миний хийх ажил үүнийг судлахаас эхэлнэ. Улаанбаатар хотод эрчим хүчинд холбогдоогүй 8000 өрх байгаагаас Сонгинохайрхан дүүрэгт 6200 нь амьдарч байна.

-Гэрэл цахилгаантай болгоход багагүй хөрөнгө шаардпагатай байх даа?

6200 өрхийг цахилгаантай болгоход таван тэрбум төгрөг ша^рдл.агатай. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон бусад гишүүдтэйгээ хамтарч үүнийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ. Гэх мэтчилэн яриад байвал их зүйл бий.

-Өнгөрөгч сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болж, Засгийн газраа байгуулж байна. Засгийн газрын бүтцээсээ эхлээд зарим хүнд таалагдахгүй зүйл олон байна л даа. Засгийн газрын бүтэц дээр ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийг оновчтой болсон гэж харж байгаа. Бид цаашид сонгууль болгоны үр дүнгээр ингэж өөрчлөгддөг бүтцийг халах ёстой. Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн, хөгжлийнхөө үзэл баримтлалд тохирсон Засгийн газрын бүтцийг Үндсэн хууль болон органик хуулиудад суулгаж өгөх ёстой. Ингэж гэмээнэ монгол төр чадварлаг, тогтвортой болно.

Өнгөрсөн жилүүдэд хэн нэгэн улстөрч, эвсэж байгаа хүмүүст таалагдах гэж Засгийн газрын бүтцийг үнэхээр инээдэмтэй зурж байсан. Протельгүй сайд бий болгож, бүх салбарын чиг үүргийг салган Засгийн газрын 19 гишүүнтэй ажилласан биз дээ.

-Гэхдээ л дэд сайдыг хамгийн ихээр Сэргүүцэж байсан нам буцаагаад 13 дэд сайдтай ажиллахаар оруулж ирэх юм. Үнэндээ ард түмэн дургүйцлээ илэрхийлж байна?

Яамдын орон тоон дээр улс төрийн албан тушаалын 13 орон тоо нэмэгдэх юм байна лээ. Өмнөх эрх баригчид 100 гаруй улсын үйлдвэрийн газар, Үндэсний төв, сангуудыг төрийн захиргааны байгууллагын бүдүүвчид оруулалгүйгээр Засгийн газрын зарим чиг үүргүүдийг хэрэгжүүлсэн. Үүнийхээ төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төлбөр авч ирсэн. Түүнийгээ аж ахуйн тооцоон дээрээ үрэлгэн зарцуулж ирсэн юм. Хэдэн мянган үрэлгэн бүтэц 13 хүн хоёрын хооронд асар их зөрүү бий.

Сүүлийн үед “дан дээл”, “давхар дээл" гэдэг нэр томьёо Монголын нийгэм, улс төрийн хэллэгт ороод ирчихсэн юм. Үүн дээр засаглал хуваах онолоосоо эхэлж ярих байх. Монтоскей гэж эрдэмтэн анх засаглал хуваах онолыг гаргаж ирсэн. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал харилцан бие биенээ хянах, эрх мэдлийг тэнцвэржүүлэх гэдэг агуулга руугаа явсан. Өмнөх дөрвөн жилд 19 сайд бүгд давхар дээлтэй байсан.

Дэд сайдтай байснаар яамны ажил цалгардахгүй байх, яам салбартаа илүү далайцтай ажилладаг гэдгийг ахмадууд ярьж байна. Тиймээс бид аливаа асуудалд авах гээхийн ухаанаар хандах ёстой.

Төрийн захиргааны зарим чиг үүргийг гэрээний үндсэн Дээр биелүүлдэг ТББ-д хариуцуулдаг болох хэрэгтэй. Зарим салбарыг лебиральчилах, хуульчлах шаардпага бий.

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцээр 1238 хүн ажилгүй болно гэж байна. Гэсэн ч үүнээс олон хүн ажилгүй болох магадлалтай гэж байгаа. Ипотекийн зээл, лизинг, цалингийн зээлтэй хүмүүст энэ нь мэдээж том ачаа болж ирнэ. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын хувьд хатуудсан зүйл юм биш үү?

Төрд гадаад, дотоод гэсэн хоёр чиг үүрэг байдаг. Онолын хувьд гадаад чиг үүрэг нь мэдээж гадны гэмт халдлагаас хамгаалах юм. Дотоод чиг үүргийн хувьд тодорхой хил хязгаарын дотор амьдарч буй иргэдээ элбэг дэлбэг, ажилтай байлгах л даа. Төр иргэдээ ажилтай байлгаж байгаа нь энэ гээд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн бүтцийг данхайлгаж болохгүй.

Төрийн дотоод чиг үүрэг ингэж хангагддагүй. Дотоод чиг үүрэг гэдэг бол үүдээ барьсан 65 мянган аж ахуйн нэгжийн хаалгыг нээж өгснөөр ажлын байр бий болно. Өнгөрсөн дөрвөн жил төрийн бүтцийг данхайлгаж хүмүүсээ ажилтай байлгаж алдаатай бодлого явуулсан. Аль болох бага хүн цомхтголд өртөөсэй. Нэг хүний ард ядаж 3-4 хүн байдаг. Хэн нэг нь ажилгүй бол өрх гэрийн амьдралд ямар хэцүү байдаг билээ дээ.