Тэрбишдагва.Д 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Эрдэнэтийн асуудлыг шийдэхэд хаанаас эхлэх вэ?

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрдэнэтийн асуудлыг шийдэхэд хаанаас эхлэх вэ? Мөн Оюутолгойн гэрээ хэлэлцээрт анхаарах хэрэгтэй. Шинэ Засгийн газарт их хэмжээний мөнгө төвлөрүүлэх боломж бий. Тиймээс үүнд онцгойлон анхаарч ажиллаасай гэж хүсч байна.