2016.08.11

Гурван дэд сайд, агентлагийн даргыг томиллоо

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилогдоогүй байсан гурван дэд сайд, зарим агентлагийн удирдлагыг томиллоо. 

Дэд сайдуудуудаар:
  • ХХААХҮ-ийн дэд сайдаар Ж.Сауле /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
  • Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг /“Мөнхийн үсэг” компанийн захирал/
  • Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн /ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч/ тус томилжээ.
Агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр:
  • Б.Баярсайханыг -Үндэсний хөгжлийн газрын 
  • Ц.Ням-Осорыг - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын
  • Л.Зоригийг /УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх/- Татварын Ерөнхий газрын 
  • Р.Содхүүг - Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын 
  • Ц.Шаравжамцыг - Биеийн тамир, спортын газрын
  • Б.Баатарцогтыг - Ашигт малтмал, газрын тосны газрын
  • Н.Цагаанхүүг /МАН-ын Хяналтын хорооны дарга/- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
  • П.Нямдавааг - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.
  • Харин "Star" телевизийн захирал Б.Асралтыг - Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон байна.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажамбыг томилсон бол Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Агентлагын дарга нарыг сонгон шалгаруулалтаар жинхлэх эсэхээ шийдэх юм байна.