УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.02.17

Хэрхэн шийдэх нь Ерөнхий сайдын эрх

МАН хуралдаа суухгүй байгаа болохоор ирц бүрдэхгүй улмаар ээлжит бус чуулган товлосон хугацаандаа хуралдаж чадаагүй. МАН-ын зүгээс АН өөрсдөө ирцээ бүрдүүлэхгүй байна, хэрэв ирцээ бүрдүүлэвэл хуралдаа суухад бэлэн гэсэн тайлбар өгч байгаа ч үнэндээ одоогийн эрх баригч дангаараа ирцээ бүрдүүлэх ямар ч боломгүй юм. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг 35 гишүүнтэй бүгд 100 хувь суусан ч ирц бүрдэхгүй учир нь дэгийн тухай хуулиар 39 гишүүн хуралдаан оролцож байж ирц бүрдсэнд тооцдог. Үүнийг боломжгүй шаардлага гэдгийг МАН мэдэж байгаа. Үнэндээ үүгээр барьцаалан өөрсдийн хүссэн хуулиа батлахыг шичээж байгаа хэмээн АН үзэж байна.

Харин засагт хамтрагч Шударга ёс эвсэл Н.Энхбаярыг шадар сайд болгож, Ц.Оюунбаатарыг эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлээ гүйцэлдүүлэхийн тулд чуулганы хуралдаанаар барьцаа хийж эхэлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эвслийн бүлгийн даргийг шадар сайд болгоод, шадар сайдаа үүрэг гүйцэтгэгчийг нь жинхлээд сайд болгох санал тавьсан. Ерөнхий сайд яаж шийдэх нь тэр хүний итгэл үнэмшил, бүрэн эрх. Хуульд заасан хугацаанд шийднэ хэмээн олон удаа хэлж байсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...