Г.Ариунболд ял авах ёстой, бид цагдаа болон Төрийн албаны зөвлөлд хандана
Г.Ариунболд ял авах ёстой, бид цагдаа болон Төрийн албаны зөвлөлд хандана
2016.02.17

Г.Ариунболд ял авах ёстой, бид цагдаа болон Төрийн албаны зөвлөлд хандана

Төв аймгийн Баянчандмань суманд олныг цочирдуулсан жигшүүрт хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-нд гарсан.

Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн юм. Сэжигтэн Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байна. Тэгвэл хохирогч бүсгүйг хуралтай байхад нь "Малын гоц халдварт өвчин гарсан тул хурдхан ир" хэмээн худал хэлэн дуудаж гаргаж ирсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ариунболдыг буцаан албан тушаалд томилогсоныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эсэргүүцэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "АРИУНБОЛД нь ял авах ёстой. Бид цагдаа болон Төрийн албаны зөвлөлд хандана" хэмээн эсэргүүцэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.