Чинзориг.С 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Хөрөнгө оруулалтыг танах байдлаар нийгмийн хамгааллын зардлаа хэвээр нь үлдээчихэж болохгүй юу

Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс санхүүжилт авсан аж ахуй нэгжүүдийг Монголбанктай хамтраад зарлчихаж болохгүй юу.

Сангийн яам төсвийн тодотгол хийхдээ нийгмийн хамгааллын зардлыг хасах байдлаар хамгийн хялбар аргыг сонгодог. Энэ бол хамгийн муу арга. Энэ л арга барилаараа энэ төсвийн тодотгол ороод ирчихсэн байх шиг байна.

Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид урсгал зардал, цалинг танаад энэ хямралаас  гарч чадахгүй ээ. Цалин хасахын оронд бүтцийн томоохон өөрчлөлт хийхгүй юмуу Сангийн сайдаа.

Зарим хөрөнгө оруулалтыг танах байдлаар нийгмийн хамгааллын зардлаа хэвээр нь үлдээчихэж болохгүй юу.