Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах, хэрэгжих хугацааг хойшлуулах, хэвээр үлдээх төсөл, барилга байгууламж, арга хэмжээний тухай санал хураах явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр төлбөрийн хэрэгслийн нэг хэлбэр болох вексель нь луйврын хэрэгсэл бөгөөд улсын төсвөт нэг объектийг хоёр удаа суулгадаг бусармаг үйлдэлд эрс шүүмжлэлтэй хандаж, Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ ч энэ байдал хэвээр байсан учраас ингэж хоёр бичилт хийхээ болих санал тавьсан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Улс төрчдийн хэлж байгаагаар улсын төсөв дампуурахад вексель, концесс, своп, бонд зэрэг нь ихээхэн нэмрээс болсон. Үнэхээр үнэн. Тиймээс векселийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Векселийн цаана банкинд өчнөөн тэрбум төгрөгийн хүү төлж байгаа шүү. Эх үүсвэртэй, эх үүсвэргүй гэж хоёр ангилж байна. Вексель бүрийн цаана улс төрчдийн хийдэг булхай, луйвар явж байдаг. Энэ байдлыг таслан зогсоож, нэгтгэж оруулж ирж байгаа нь сайшаалтай."
УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн асуудлыг хэлэлцлээ. МАН-ын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтын дагуу цөөнх үгээ хэлж байна. УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Их хурлаар батлагдах гэж байгаа засгийн газрын мөрийн хөтөлбөр хоёрын уяалдаа холбоо нилээн ижил төстэй л байх ёстой л гэж ойлгодогл доо. Гэсэн хэдий ч сонгуулиар амласан амлалт нь эргээд засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр болох ёстой хэдий ч энэ асуудал дээр илтгэл тавьж байгаа хүмүү, ерөнхий сайд холбогдох хүмүүс нь 70,80% орсон мэт яриад байгаа боловч яг нарийн шүүгээд харахаар та бүхний амласан зүйлс энэ мөрийн хөтөлбөрт харагдахгүй байна. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
УИХ-ын Чуулганаар төсвийн асуудлаар хуралдалаа. Чуулганы хуралдаанд санал, асуулт тавьсан гишүүдийн байр суурийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, энэ хоёр хууль нийгэмд бас нилээн хүлээлт үүсгээд байгаа хуулиуд 2021 оны 1-1 хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж оруулж ирж байгаа энэ төсөл дээр хөрөнгө мөнгөтэй холбоотой заалтуудыг хойшлуулаад хуулийн үйлчлэх хугацааг хөрөнгө мөнгөтэй заалтуудын хойшлуулж бүхэлд нь хэлэлцээд явах боломж бий юу ? Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
УИХ-ын чуулган төсвийн асуудлаар хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үг хэллээ. Би хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Харин тэр нэг ирцгүй гэж яригдаад байгаа. Би хувьдаа нэг л зарчим баримтлаад байгаа. Цөөнх байхдаа ч хэлдэг байсан. Энэ байхгүй гишүүдийг, амьд сэрүүн хүнийг карт цаас орлоод байгааг болих хэрэгтэй. Цаашдаа их хурлын хуулинд өөрчлөлт оруулж өөрчлөх хэрэгтэй, хүчээр санал өгүүлсэнд тооцдог тэр байдлаар их хуралд хариуцлаггүй байдлыг өөгшүүлсэн, уриалан дуудсан ийм журмыг өөрчлөх ёстой гэж бодож байгаа. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү?
УИХ чуулганын хуралдаанаар төсвийн асуудлаар хуралдлаа. Д.Эрдэнэбат гишүүн хуралдаанаар ийн хэлэв "Оюутны 70200 байхгүй, Төрийн албан хаагч, багш нарын тэтгэмж байхгүй болох юм байна. Концесс бол огт ажиллахгүй юм. Үнэт цаас орон нутагт гарах эрхгүй болж байгаа юм байна. Мэргэжил сургалтын сурагч нар цалингүй болж байгаа юм байна. Шүүгч нарын цалин навс унаж байгаа юм байна. Хаянхярваа гуйа их сайхан хэллээ гэхдээ наад хуц гэдэг үгийг ард түмэн эргэж хэлнэ гэв." Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?