Хаянхярваа.Д 2016.09.05 | Сонин: Үндэсний Шуудан

Концесс, векселиэр гүйцэтгэсэн ажлуудыг төсөвт өртгийн хэмжээнд гүйцэтгэсэн эсэхийг шалгана

Концесс, векселиэр гүйцэтгэсэн ажлуудыг төсөвт өртгийн хэмжээнд гүйцэтгэсэн эсэхийг шалгана
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт хуралдсан. Тус бүлэг Нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийджээ.

Мөн төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх, архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг гомэщүүлэхгүй байх дээр санал тогтжээ.

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар төсөвт өртөг, санхүүжилт нь нэмэгдсэн обьектуудын хөрөнгийг  шинээр олгохгүй байхаар, шинээр нэмэгдсэн обьектуудыг төсвийн тодотголоос хасах шийдлүүдийг гаргасан байна.

Харин Хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл хэвээрээ үлдсэн аж. Оюутны тэтгэлэгтэй холбогдсон асуудлын хувьд 90 тэрбумын тэтгэлгийн сангийн фонд байгуулан төлбөрийн тэтгэлэг олгох замаар шийдвэрлэхээр болжээ.

Хүүхдийн мөнгийг бол зорилтот бүлэг буюу 60 хувьд нь олгож, үлдсэн 40 хувьд оногдох мөнгөөр бол хуримтлал үүсгэж гурван жилийн дараа бөөнөөр нь олгох гэнэ. Эдгээрээс гадна МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өмнөх өдрийн бүлгийн хуралдаан хаалтгай байдлаар хуралдсан. Гэтэл МАН-ьш булзг. хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив гээд, “Ардын эрх” сонинд манай бүлгийн хурлыг протоколын хэлбэрээр гаргаж тавьсан асуудал гарсан.

Бид энэ асуудлаар тагнуулын байгууллагад хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн ордон дотор нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэх боломж бол үнэхээр хомс болж байна гэж үзэж байгаа. Тийм учраас тагнуулын холбогдох байгууллага шалгаж, хаанаас ямар мэдээлэл алдагдаж хаалттай мэдээлэл цацагдав гэдгийг шалгаж өгөөч гэж албан тоот хүргүүлсэн” гэж байлаа.

Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Хүүхдийн мөнгийг гурван жилийн дараа хуримтлуулсан хэлбэрээр олгоно гэлээ. Хэрэв гурван жилийн дотор 18 нас хүрчихвэл яах вэ?

Өнөөдөр 20 мянган төгрөг авдаг бол гурван жилийн дараа нийлээд хэд болох вэ, түүгээр нь олгоно. Хэрэв тухайн хүн хоёр жилийн дараа 18 нас хүрэх бол хоёр жилийн дотор хэдэн төгрөг авах байсан түүнийгээ авна.

-Ажлаа гүйцэтгээд төсвөөс мөнгөө авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн мөнгө төсвийн тодотголд сууж байгаа юу?

Концесс, вексель гэж нэрлэгдзж байгаа мөнгөнүүд бол төсөвт сууж байгаа. Гэхдээ бүлгийн гишүүдийн зүгээс нэг зүйл дээр онцгой анхааруулсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа гарч ирсэн хамгийн ноцтой асуудлуудын нэг бол энэ концесс, векселийн асуудал.

Тухайпбал, вексель гэдэг юман дээр 600 орчим тэрбум төгрөгийг төсвийн ямар нэгэн эх үүсвэрт суулгалгүйгээр шууд бичиж өгсөн. Өөрөөр хэлбэл төсвийн хуулийг маш ноцтойгоор зөрчсөн. Концесс гэдэг нэрийн дор маш өндөр өртөгтэй гүйцэтгэсэн зам харгуй, уулзварын асуудал байгаа.

Энэ хөрөнгүүд суусан. Гэхдээ үүнд хяналт шалгалт хийнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвт өртгийн хэвийн хэмжээнд байна уу, хэд дахин илүү нөхцөлтэйгөөр гүйцэттэсэн байна уу гздгийг хянаж шалгаж тогтоох ёстой гэдэг чигаэлийг пппүүд Засгийн газарт өгсөн.

-150 ам метрээс дээш орон сууц, 2.5 сая төгрөгөөс дээш цалин, хадгаламжийн татварын асуудлууд хэрхэн шийдэгдсэн бэ?

Бид өндөр орлого бүхий иргэдийн татварыг л нэмж байгаа. Энэ нь өндөр хөгжсөн орнуудад байдаг. 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн татварыг гомэщүүлж байгаа. Тухайлбал, гурван сая төгрөгийн цалин авч байгаа хүний 500 мянган төгрөг дээр тэр 25 хувийн татвар тавигдаж байгаа гэж ойлгож болно.

200 ам метр байргай бсш 150 ам метрийг нь хасаад 50 ам мегр талбайд нь татвар тогтоохоор бсшсон. Ийм татварууд тавигдсанаар нийгэмд ердийн дундаж орлогогой иргэдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдгийг би албан ёсоор хэлмээр

-Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх асуудлаар МАН-ын бүлэг ямар байр суурьт хүрсэн бол?

Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгийг аль эрт мэдэгдсэн. Бид ипотекийн зээлийг найман хувиар нь үргэлжлүүлэх ийм чиглэлтэй байгаа.

-Өмнө нь хаалттай хурал-дааны нээлттэй сурвалжлага гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг байсан л даа. Гэхдээ хэн нь ч тагнуул, хууль хүчний байгууллагад шалгуулна гэдэг иймэрхүү зүйл гаргаж байгаагүй. Цаашид МАН-ын бүлэг хэвлэлтэй ийм байдлаар харьцах уу?

Бид сэтгүүлчийг шалгаж өгөөч ээ гэдэг асуудлыг тавиагүй. Төрийн ордонд нууцлалгай асуудлыг хэлэлцэж байдаг. Өөрөөр хэлбэл хаалттай хуралдааны бүх асуудал УИХ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн техник технологиор дамжиж яващдаг. Тиймээс бид энэ төрийн ажил гэдэг юм ном дүрмийнхээ дагуу явж байна уу гэдэгт эргэлзэж байгаа учраас холбогдох байгууллагад нь өгөөд, ямар учиртайг нь тогтоож байгаа.

Түүнээс сэтгүүлчид энэ мэдээллийг худлаа, хулгайгаар авлаа гэдэг асууцлаар бид хандаагүй. Мэдээж хэн нэгэн хүн мэдээлэл өгөхөд сэтгүүлчцд хэвлэх эрх нь байгаа. МАН-ын бүлэг хэвлэл мэдээлэлтэй хуулийн хүрээнд бүх чиглэлээрээ ардчилсан зарчим, хэвлап мэдээллийн эрх чөлөөний хууль болоод сэтгүүлчийн ёс зүй бүх юмтай та нарын тавьдагхууль дүрмийн хүрээнд зохицож ажкплана гэдэгт итгэлтэй байгаарай.