Хаянхярваа.Д 2019.10.25 | Vip76.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоов

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” тогтоолыг батлав.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл тогтоожээ.

Мөн гурав дахь хэлэлцүүлэг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын зургаадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулсан ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь дэмжиж, баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.