2016.09.06

Энэ онд Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдад 11.7 тэрбум төгрөг зарцуулж байна

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар боловсролын салбарын төсвөөс танахгүй байх зарчим баримтална гэдэг байр суурийг илэрхийлж байсан бөгөөд энэ зарчмын дагуу төсвийн тодотгол хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. 

Ц.Цогзолмаа гишүүн асуулт асуув

"Хэдэн оюутан ямар сургалтын төлбөрийн өр төлбөр гарчихсан байна вэ? Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр оюутныг сургаж байж эдийн засаг хүндэрч, төсөв мөнгө хүрэлцэхгүй  байгаа гэдэг шалтгаанаар оюутны сургалтыг тасалдуулж болохгүй. 

Манай байнгын хорооны гишүүд үүнд анхаарч шийдэхгүй бол цаад талд нь залуучуудын маань ажил амьдрал үүнтэй шууд холбоотой байгаа шүү. 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь хариулав

Сургалтын төрийн сангаас гаргасанаар энэ онд оюутны тэтгэлэгт 11.7 тэрбум төгрөг байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 6 тэрбум нь олгогдоод, арилжааны банкуудад сургууль сургуулиар нь хувиарлан,  байршуулчихсан байна.