Даваасүрэн.Ц 2016.11.01 | Телевиз: Парламентын суваг

Ц.Даваасүрэн: Татварын хуулиа эргэж харах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын чуулган ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Татварын хуультай холбоотой юм байна шүү. Татварын хуулиа эргэн харахгүй бол буруу агуулгаар орчуулчихсан байна. татвар ноогдох орлого, зардлаа хасаад  гэж нэрлээд байсан үгүй байна.

Татварын хууль дээрээ борлуулалтын орлого юм байна. Татвар тавьж байгаа орлогоо татвар ноогдуулах орлого гэсэн юм байна. Тэрийг засахгүй бол болохгүй юм байна шүү Б.Чойжилсүрэн гишүүнээ хүн бол тэгж ойлгохоор байна.

Татвар ноогдох орлого гэхээр татвар ноогдож байгаа орлого гэж ойлгоно. Гэтэл тэр нь борлуулалтын орлого юм байна татварын хуулийн хэллэгээрээ, томьёоллоороо тийм юм байна шүү. Одоо бол бид юу гэж ойлгох вэ гэхлээр энэ албан татварт ноогдох 1,5 гэж байгаа нь нийт борлуулалтын орлого гэж хэлэх юм байна.