2019.03.22

С.Чинзориг: Цаашдаа говийн бүс нутгийн иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийг даган орж ирсэн ААН-ын албан татварын хуулийг шинэчлэлийг баталлаа.


Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Чинзориг дараах саналыг хэллээ.

Алслагдсан гэдгээр татварын хөнгөлөлт эдлэж байгаа зарчмын дэмжиж байгаа юм. Гэхдээ нөгөө талдаа нэг талдаа УБ хотоос алслагдсан гэж байгаа ч давуу талтай бүс нутгууд байгаа юм. Тухайлбал, ихэнх нь хилийн гарцтай, худалдаа наймаа хийдэг ийм бүс нутгууд байгаа. Тэгэхээр зөвхөн төвөөсөө алслагдсан гэдгээр авч үзэх нь өрөөсгөл учраас дараа дараагийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Цаашлаад Говийн бүс нутгийн  иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг авч үзэх хэрэгтэй байгаа юм шүү.