Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нилээдгүй гишүүдээс энэ хууль гадны тэр дундаа Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бусдын өмнөөс кноп дараад нэг саналаар дэмжүүлчихлээ шүү дээ. Гишүүдийн бухимдаад байгаа аргагүй, энэ чинь Дубай2 -той тэнцэхээр хэмжээний асуудал. Гуя дагаж хүзүү гэдгийн адил Ч.Хүрэлбаатар гишүүн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн нэрийдлээр үндэстэн дамнасан компаниудын эрх ашгийг хөндсөн юм хийгээд байна. Энэ хуульд сайн зүйлүүд байгаа, бүгд муу биш. Гэхдээ 2,3 хэцүү, хүндрэлтэй заалт байна. Миний түрүүн хэлсэнчлэн Эзэнт Монгол гүрний Чингис, Өгөөдэй, Мөнх, Хубилай, Бат хаадын үед төрийн бодлогын хамгийн чухал хэсэг нь татвар, цэрэг армийн бодлого байсан. Гэтэл татварын тухай хуулийг хар, ердөө нэг хүний саналаар л хэрэгжиж байна. Ч.Хүрэлбаатар гишүүн хүмүүсийн өмнөөс гүйж байж саналыг босгож авч байна. Ийм чухал асуудал дээр гишүүдийнхээ саналыг сонсоод, асууж байгаа асуултыг нь анхаарч сонсох хэрэгтэй байна. Асуулт асуухаар нь өөдөөс нь “Ийм тийм” гээд загначих юм. Яг үнэндээ бол энэ чинь тухайн салбарын сайдых нь хувь хүнийх нь харилцаатай холбоотой байгаа юм. Энэ Их хурал чинь тоглоом биш. Нэг нь горимын санал гаргалаа, дарлаа, ахиад горимын санал гаргалаа, дарлаа гэсээр байгаад одоо 4 дэхь удаагаа горимын санал гарч байна. Ганц хүний саналаар л нааш цаашаа болоод. Ч.Хүрэлбаатар сайд та 3,4 удаа парламентын хуралд суусан 3 удаа сайдаар ажиллаж байгаа туршлагатай хүн. Цаашдаа ийм асуудал гаргахаа болих хэрэгтэй. Тэгээд үнэнийг нь хэлсэн журмын нөхдүүд нь ад болдог, хэвлэлээр янз бүрээр гөвүүлдэг. Ийм л байдал сүүлийн хэдэн сар үргэлжилж байна. Энэ бол үнэхээр төвөгтэй асуудал. Үүнийг цаашдаа сангийн яамныхан анхаарах хэрэгтэй. Татварын хууль хэлэлцэж байгаа мөртлөө татварын даргыг нь оруулж ирдэггүй. Тэгсэн мөртлөө дэд дарга нь орж ирээд суугаад байдаг. Ийм л сонин байдал үүсчихээд байна. Энэ чинь ямар хувийн байгууллага юм уу? Төрийн яам юмуу? Цаашдаа бодох хэрэгтэй.
УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр орой 22.00 цаг хүртэл "татварын багц хууль"-иар хуралдсан. Татварын Ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ААН-ын орлогын албан татварын тухай хууль гээд татварын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газраас өргөн бариад байгаа билээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ААН-ын орлогын албан татварын хуульд дээр зарим гишүүд гадны хөрөнгө оруулалтад илт давуу тал олгосон төсөл болж гэсэн шүүмжлэл гарсан юм. УИХ-ын гишүүн Ч.Улаан Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Бид жижиг улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Гэхдээ гадаад дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн ялгах, ялгалаа гэхэд хэрхэн урамшуулах юм. Энэ үндэстэн дамнасан компаниуд биднийг дагуулаад амархан тонгорчихно шүү дээ. Оюутолгойн гэрээний татвартай холбоотой заалтын ⅓ энд хөндөгдөж байна шүү. Яг энэ заалтаар явбал Дубайн гэрээнээс долоон доор заалт энд яваа шүү дээ. Тиймээс энэ хууль дээр нилээн ажиллах ёстой. Тиймээс энэ хуулийг энэ хэлбэрээр нь хэлэлцэх шаардлагагүй. Хэрэв хэлэлцэнэ гэвэл ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Ер нь ний нуугүй хэлэхэд Сангийн яам вакум орчинд энэ хуулийг боловсруулж, бодож тэр нь К.МакРэй үгтэй нийлж байна гэхээр би жаахан эргэлзэж л байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нилээдгүй гишүүдээс энэ хууль гадны тэр дундаа Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. УИХ-ын гишүүн М.Билэгт Ч.Улаан гишүүн Оюутолгойтой холбоотой асуудлаар олон жил судлаж, дагнаж байгаа хүн. Тэгэхээр энэ хүн олон талын зөв мэдээлэлтэй байгаа. Газрын доорхи баялаг чинь ард түмний өмч, Тэр доор байгаа баялгийг Оюутолгой өөрөө авъя л гэсэн ш дээ. Зүгээр газар доор байгаа бидний баялаг маань бидэнд гай болоогүй шүү дээ. Энэ баялгийг ашиглахад нь бид 34 хувьд нь ноогдох хөрөнгө оруулалт хийхээр тусгасан нь л бидэнд алдаатай зүйл болсон. Тэд өөрсдөө төлөх ёстой татваруудаа төлөөд, илүү ч ихийг бидэнд өгөх ёстой байсан шүү дээ. Одоо жилдээ 400-500 тэрбум төгрөгийн татвар Оюутолгойгоос орж ирж байгаа. Гэтэл бодит байдал дээр манай 34 хувьд ноогдох зээлийн хүү нь хэд дахин даваад гарч байгаа шүү дээ. Зүгээр еэвэнгийн талыг харуулж байгаа хэрэг. Төрийн нөмөр нөөлөгт олон жил явчихсан хүмүүс жирийн иргэдийн амьдралыг ойлгодоггүй юм байна. Татварыг авч, үрэхээ л мэдэх болохоос яаж зөөлөн авах вэ гэдгийг бодож байгаа зүйл алга. Аман дээрээ сайхан юм ярьж байгаа ч ачаар дээрээ яаж илүү татвар тойруу аргаар авах вэ гэдэгт л толгой нь ажиллаж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс татварын хувиарлалт шударга байх зарчим алдагдсан байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Ногоон эдийн засгийг дэмжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг дэмжих бодлого энэ хуулийн төсөлд суусан уу? Манай ихэнх аймаг, сумдууд нутаг төрөөс татаас авч байгаа. Яг энэ хуулийн 19.12-т бодитой хэрэгжих боломжтой заалт байгаа юм. Алслагдсан бүс нутгийн бодлогоор аймаг, сумд 50 хувиар, 1000км -ээс хол орших аймаг, сумдад 90 хувиар хөнгөлнө гээд заачихсан байгаа. Гэтэл одоогийн өргөн барьсан төсөл дээрээс энэ заалт хасагдчихсан байна. Бид төвлөрлийг сааруулах бодлого дээр бүс нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих чухал. Энэ хуульд төвлөхлийг сааруулах ямар бодлого барьж байгаа вэ? Ер нь татварын зарчим бол шударга, ил тод байх шүү дээ.