УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллэУИХ-ын гишүүн Б.Жавхлан:Татварын багц хуулиа өргөн барьсан. их сайн хэрэг.Үндсэндээ 4 том хууль орж байж татварын реформ гэдэг үзэл баримтлал бий болж босож ирж байгаа. Татварын суурь хууль, ХХОАТ-ын хууль, ААНОАТ-ын хууль, НӨАТ-ын хууль гээд. Өмнө нь өргөн баригдсан багцаас ялгаатай нь гэвэл ЗГ-аас дахин өргөн барьсан нь Нөат-ын хуулиа бүхэлд нь татчихсан байна лээ. Татварын багц реформ гэдэг агуулга алдагдчихаж байгаа юм биш үү!Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд хийгдсэн олон нийтийн санал асуулга хэлэлцүүлгээр хамгийн их хүлээлттэй байгаа нь НӨАТ-ын хууль. Хамгийн хүлээлттэй байгаа хуулиа эргүүлэн татчихаар яг Нөат дагасан реформ цуг бүүр алга болчихлоо. 2 жил хэлэлцүүлэг хийчихсэн олон нийт, баялаг бүтээгч, татвар төлөгчдийн дунд нэгэнт хүлээлт бий болчихсон байсан. Мөн өмнө өргөн баригдсан байсан хууль дотор мөн эдгээрийг нь тусгачихсан байсан. Энэ жилийн хувьд Нөат-ыг татсан шалтгаан нь гадаад дотоод нөхцөл байдал, татварын орлого, төсвийн нөхцөл байдлаас шалтгаалаад орлоготой уялдуулж татсаныг ойлгож байна. Гэхдээ үзэл баримтлал бодлогоо хадгалаад реформоо бүхэлд нь хадгалаад, орлогод нөлөөлөхгүй байдлаар аажмаар хугацааг нь дарамт багатайгаар хойш нь шийддэг ч юм уу...Мөн өргөн баригдсан байсан Нөат-ын хууль дотор орлогод нөлөөлөхгүйгээр олон нийтийн хэлэлцүүлгээр дэмжигдсэн хэд хэдэн чухал заалтууд байсан. Тухайлбал мөнгөн суурь луу шилжицгээе гэх мэт. Импортлогч компаниудын гааль дээр, хил дээр Нөат хураадгийг, татвар авдгийг больё. Борлуулалтын хугацаа өгөөч, тодорхой хугацааны дараа Нөат-аа тайлагнаад төлөөд явдаг болъё гэх заалтуудыг оруулсан байсан нь бүхэлдээ татагдсан байна. Байхгүй болчихсон. 30 гаруй мянган ААН-үүдийг хамруулсан хэлэлцүүлэг явуулсан. Шууд ААН-үүдтэй нь ч уулзалт хийсэн зүйлүүд байгаа. Тэдгээр хүмүүсийн 90% нь Нөат-ын татвар гэдэг гинжин шинж чанартай татвар, ААН-үүд бол зөвхөн суутган дамжуулагч агентын үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс эцсийн татвар төлөгч биш. Гэтэл тэр дундаас нь 40 гаран хуулиар, 40 гаран салбарын төлөөллүүд ААН, бизнесүүдийг татвар суутган төлөгч үүргээс нь чөлөөлөөд хаячихаар дамжуулагч буюу цаана нь байгаа урд нь байгаа ААН-үүд дээр торгууль болж очоод байгаа юм. Үүнийгээ больчихъё бүгдээрээ суутган төлөгч болъё гэдэг маш хүчтэй саналууд орж ирсэн ч Нөат-ын хуулийг татахад байхгүй болчхож байгаа юм.Харамсалтай байна. Олон нийтийн хүлээлттэй нийцсэн том реформ байхгүй болох гээд байна шүү! Мөн шинээр өргөн барьсан дотор дэмжиж болохгүй заалт байна. НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 50-400 сая болгож байгаа нь суурь бодлогын маш том ухралт болно.
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан гишүүний асуултад хариуллаа:Шатлалыг бий болгосноороо 6-аас доош тэрбумын ашигтай байвал 10, дээш байх юм 25%-ийн босготой байсан. Энэ нь ААН-үүдэд хэтэрхий огцом нэмэлт байна гэдэг асуудлууд үүссэн. Энэ хүрээнд нь дунд нь шатлал үүсгээд 6 хүртэл 10, 6-10 тэрбумын хооронд 15 гэдэг ийм дундын шатлалыг оруулж ирж байгаа. Ингээд 10 тэрбумаас дээш бол 25 болгоод явахаар... Босгыг нэмснээр том ААН-үүдийн татварын ачаалал 0,3-0,5%-аар буурч байгаа. 13 хувьд хүрэхээр байна. Жижиг, дунд ААН-үүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор, 90%-ийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго 1,5 байсан. 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай байгаад орлогоосоо зарлагаа хасаад татвараа төлөх нь 1 хувь байсан. Тэгвэл энэ босгыг 2,5 тэрбум болгож өсгөж өгч байгаа. Энэ нь ААН-үүдэд хялбаршуулсан байдлаар явахад татварын суурь баазыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлтийн хэмжээг ААН-д нэмэгдүүлэх зорилгоор оруулж ирсэн татвар байгаа.
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллэУИХ-ын гишүүн А.Ариунзаяа:Нэгдүгээрт, ЗГ-аас Татварын багц хуулийг намрын чуулганд өргөн барьсан. Л.Соронзонболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад, хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад эхний төслөөр нь маш их ажлыг, маш их хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад нэлээд ажлыг хийсэн. Төсвийн байнгын хороондоо ажлын хэсгийнхээ дүгнэлтийг өгөөд, ЗГ-т дүгнэлтийг өгсөн. Хэлэлцүүлгүүдийнхээ явцад ямар ямар саналууд иргэдээс болон ААН-үүдээс гарсан юм бэ гэдгийг ч өгсөн. ЗГ хуулиа өөрөө эргүүлээд татчихсан. Эргээд орж ирж байгаа хууль маань хэдхэн сарын өмнө өргөн барьсан хуулиасаа тэс ондоо хууль орж ирж байгаа. Аливаа өөрчлөлт томоохон бодлогуудыг төгс хийх гээд л хуулиудыг их удаан барьдаг, их удаан хэлэлцдэг байдлыг халж, жижиг өөрчлөлтүүдээ цаг тухай бүрдээ хийгээд явах ёстой. Хүлээлтэд бүрэн нийцээгүй ч тодорхой хэмжээнд дэмжихүйц сайн саналууд орж ирсэн байна. Шаталсан татварыг дэмжиж байна. Орон сууц борлуулсны татварыг 100 мянган хүний гарын үсэг цуглуулсантай ч холбоотой асуудал яригдаад байгаа. Хууль санаачлагчид ЗГ, Монгол Улсын иргэний үргэлжилсэн 5-аас доошгүй жилийн хугацаанд өмчилсөн бөгөөд өөрийн үндсэн оршин суух хаягт бүртгэлтэй амьдран суух зориулалттай орон сууцаа борлуулж байгаа бол татвараас чөлөөлөх гэсэн саналыг оруулж ирж байгааг дэмжиж байна. Импортын суудлын автомашины гаалийн татварыг тансаг хэрэглээ буюу 100 мянган амдоллароос давсан хэсэгт тансаг хэрэглээний татварыг онцгой албан татвар ногдуулна гэдгийг дэмжиж байгаа. Гагцхүү надаа 100 мянган ам.доллар буюу 350 орчим сая төгрөг гэж тооцож байгаа нь хэт өндөр байна уу. Үүнийг жоохон бууруулж болохгүй юу?Хоёрдугаарт, ХХОАТ-ыг 792 мянган төгрөг гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөдлөх болгонд "өөрчлөөч ээ" гэдэг нийгмийн шаардлага орж ирнэ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлбарлаж 792 мянга гэж авахгүйгээр тодорхой дүнгээр байх нь зөв.