УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн О.Саранчулуун:Нэгдүгээрт, Сангийн болон татварын чиглэлийн хүмүүс ирчихсэн байгаа учраас тодруулж асууя гэж бодож байна. Манай улсад байгаа ҮШБ ер нь шигшээ баг мөн спортын холбоодыг яаж үүсгэн байгуулж бүртгэж авдаг юм бэ гэдэг процессыг сонирхож байна. Хоёрдугаарт, тусгай сан буюу спортын сангаас яаж дэмжлэг авдаг юм. Жишээлбэл нэг холбоо байгуулаад нэг шигшээ баг бүрдлээ гэхэд санхүүгийн дэмжлэг авдаг процессыг ойлгомжтой тайлбарлаад өгөөч ээ. Гуравдугаарт, спортын сангийн зарцуулалтыг харвал илүү тэмцээн уралдаан руу чиглэж байна уу эсвэл нийтийн биеийн тамираа дэмжих агуулгаар яваад байна уу? Өөрөөр хэлбэл спорт гэдгээ ер нь юу гэж ойлгоод байна? Мөн Спортын хэсгийн зарцуулалт дээр юу юу байна гэдгийг задалъя. Яагаад гэвэл спортын барилга байгууламж гэдэг дээр орчихсон байгаа юм. Спортын барилга байгууламж гэдэг бол маш том хэмжээний газар шаарддаг, барилгын материал барилга шаарддаг зүйл. Хэн тэр спортын барилга байгууламжийг барих чадалтай вэ гэдгээ харахаар бид нар ойлгомжтой. Тодорхой хэдэн томоохон ААН байгууллагууд байгаа. Тэгэхээр нэг хувийн хөнгөлөлт маань хэнд зориулагдсан бэ гэдгийг бид ялгаж хармаар байгаа. Улаанбаатар хотод сүүлийн үед нэлээн дэлгэрээд байгаа фитнес, иог, бүжгийн спортыг улсаас дэмжих бодлого ямар байдаг юм бэ? https://www.youtube.com/watch?v=SGSQbz9GAFQ
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн С.Одонтуяа:Хуулийн төслийг бол дэмжиж байна. Энэ спорт хүүхэд залуучуудын бас ирээдүйн асуудал дээр төрийн бодлогоор дэмжээд явж байх нь маш зөв зүйтэй гэж үзэж байгаа учраас энэ хуулийг дэмжиж байна. Энэ хуультай холбоотой бас нэг зүйлийг ташрамд хэлчихье. Татварын жилийн татвар ногдох орлогын нэг хувь хүртэлх хэмжээнээс хэтрэхгүйгээр и-спортод мөнгө оруулахыг зөвшөөрч байна. Ялангуяа энэ агаарын бохирдлыг бууруулахад 22.9.1 гэсэн заалт маш чухал заалт болсон. Улсын төсвөөс бид агаарын бохирдлыг бууруулахад төдийлөн мөнгө зарцуулж чадахгүй байгаа. Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороон даргаар ажиллаж байхдаа ямар мөнгөөр агаарын бохирдлыг бууруулах вэ гэхээр төсөв байхгүй, яг энэ мөнгөн дээр л бууж байгаа. ААН-үүдтэй уулзаж, ярилцаад дэмжүүлээд 6 орчим тэрбум төгрөгийг бид олоод, энэ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан юм. Маш олон сургуулийг газад шилжүүллээ, автомашин дээр утаа хэмжигч, утаа бууруулагч тавилаа гэх мэтчилэн. Энэ бол төсөв хөрөнгөд найдахгүйгээр, өөрсдөө ААН-үүдтэй ярьж хийж болох чухал заалт орсон юм. Тиймээс энэ хуулийг зөв зүйтэй хууль гэж хэлэх гээд байгаа юм. Гишүүд утаа эхлэхээр гамшиг боллоо гээд бусад үед мартчихгүй. Уг нь гишүүд маань нэг тэрбум төгрөгийг ААН-үүдтэй ярьж олоод, үүгээрээ өөрийнхөө орон нутагт нэг сургууль, цэцэрлэгт агаарын бохирдлыг бууруулахад энэ мөнгийг нь зарцуулчихвал хууль нь байгаа юм. 2025 оны дүнгээр энэ нэг хувьд хэчнээн төгрөг ААН-үүд зарцуулсан ийм дүн тооцоо байна вэ? 2025 онд хэр их мөнгө энэ хөнгөлөлтөд хамрагдсан юм бол.
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн :Д.Энхтүвшин:Өргөн мэдүүлсэн хуульд гурван татварын хөнгөлөлттэй холбоотой асуудал байгаа. Нэг, ААНОАТ-ын хуулийн 22.9 буюу өнгөрсөн 2 жилийн өмнө баталсан нэг хувийн хөнгөлөлттэй холбоотой Үндэсний шигшээ багтай багуудад татварын хөнгөлөлтөд оруулахаар оруулж ирж байгаа. Үүнийг дэмжинэ. Хамрагдах хүрээ нь шатар болон и-спортын холбоо энд орохоор юм байнаа. Төсөв дээр ямар нэгэн нөлөө байхгүй ААН-үүдтэй хамтарч ажиллаад, зардал мөнгөө шийдүүлэх бололцоо боломж нээгдэж байгаа учраас үүнийг дэмжиж байгаа юм. Гаальтай холбоотой асуудал нь тодорхой хэмжээгээр хуулиар зохицуулах бололцоо боломж байгаа учраас тэр хүрээгээрээ зохицуулах бололцоотой. Нөат-ын асуудал дээр хөнгөлөлт чөлөөлөлтийг ААН-үүд аль болохоор багасгая, бүгдээрээ татвар төлдөг болъё гэж байгаа. Энэ үед үүнийг татварын хууль дээр оруулаад явсан нь зөв гэсэн ийм саналтай байгаа юм.
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Уянга:Нэгдүгээрт, Хуулийн төслийн ерөнхий агуулгыг нь дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн тодруулах асуулт байна. Тэгээд танай ажлын хэсэгт олон улсын татварын тэр судалж байдаг газрын дарга нь орсон байна. Олон улсад спортын орлогын татварын зохицуулалт шинэ ойлголт гэж судалж харлаа. Ихэнх улсууд ердийн горимоор татвар ноогдуулдаг юм байна. АНУ, Хятад Европын холбооны хэд хэдэн улсууд нь болохоороо дандаа ердийн горимоор буюу татвар ноогдуулдаг хөнгөлөлт эдлүүлдэггүй, тэгсэн мөртөө төрийн бодлогоор хөгжлийг нь дэмжиж явдаг юм байна. Манайд ч гэсэн энэ боломж одоогоороо байгаа. Тэгэхдээ яах вэ зүгээр энэ хуулийн төсөлтэй холбоотой агуулга нь болохоор Өмнөд Солонгос тэгээд Японд татварын хөнгөлөлт олгох боломжтой гэдэг байдлаар "болно, болохгүй" гэсэн байдлаар орсон байна. Тэгэхээр энийг л бид нар нутагшуулах гэж энэ хуулийн зохицуулалт орж ирлээ гэж харж байна. Тэгэхдээ ЗГ-аас 2025 оны 12 дугаар сард дэмжихгүй санал ирсэн юм билээ. Яагаад шинэ ойлголт юм, яагаад ердийн горимоор явсан хэвээр байгаа юм бэ гэдэгт нэмэлт тайлбар хэлээд өгөөрэй. Хоёрдугаарт, ЗГ-аас ирсэн санал энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлсэн байгаа шалтгааныг нь ойлгох гэж оролдлоо. Магадгүй спортыг дэмжих сан гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор и-спорт ҮШБ нь байгуулагдчихаад олимпын бус спорт байгаад байгаа учраас татварын хөнгөлөлтөд орохгүй байгаа гэж харвал спортыг дэмжих сангаараа дамжуулаад баг тамирчдадаа дэмжлэг үзүүлчхэж болох юм шүү. Энэ зохицуулалт яагаад сайн хэрэгжихгүй байгаа юм? Энэ хуулийг дагалдуулаад и-спорт шигшээ баг түүнд бүртгэлтэй тамирчинд олгосон гадаадын ААНБ-аас ямар нэгэн байдлаар шагнал, урамшуулал ирвэл албан татвараас чөлөөлье, ямар нэгэн тоног төхөөрөмж орж ирвэл НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтуудыг тусгасан байна. ЗГ-ын санал дээр ямар хариултыг өгөх вэ?
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:Олимпын төрөл болон олимпын биеийн төрлийн спорт болон дээрээс нь и-спорт, шатар гэх мэт спорт маш олон төрөл байгаа. Тэгэхээр зөвхөн олимпын төрлийн спортын ҮШБ болон и-спорт, шатар гээд бусад спортыг орхигдуулаад байгаа. Яагаад ингэж ялгаатай хандаж байна. Бусад спортын холбоод нь яагаад хамрагдаж болдоггүй юм гэдэг дээх хариулт өгнө үү.