Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/05/07
Өргөн барьсан: 2026/03/20
Өргөн барьсан: 2025/12/29
Өргөн барьсан: 2024/05/01
Өргөн барьсан: 2023/06/02
Өргөн барьсан: 2022/12/13
УИХ-ын чуулганаар өчигдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг Засгийн газар Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьсан ч өнгөрсөн 7 хоногт гишүүд хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж хууль санаачлагчид нь буцаасан юм. Харин Засгийн газар 2 өдрийн өмнө УИХ-д төслөө дахин өргөн барьсан. Үүнийг дагуу өнөөдөр УИХ тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Эргээд өргөн барьсан хуулийн төсөлтэй харьцуулан харвал нээх өөрчлөлт ороогүй байна. Найруулга болоод үгийг жаахан засвар оруулсан байна. УИХ-ын гишүүд яагаад санал дэвшүүлээд байхад яагаад Сангийн яам анхаарал хандуулж болдоггүй юм бэ. Хуулийн төслийг дэмжихгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.