2016.10.28

УИХ-ын гишүүд Lexus 570, Land criuser 200 маркийн машин хамгийн их унадаг

УИХ-ын гишүүд хөрөнгө орлогоо мэдүүлж, АТГ-аас олон нийтэд мэдээлсэн.

Хөрөнгө болон орлого гэсэн хоёр хэсгээс бүтэх энэхүү мэдүүлгийн орлого хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг мэдүүлдэг.

Харин хөрөнгө хэсэгт орон сууц болон барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал, газар, үнэт эдлэл болон түүх, урлагийн үнэт зүйлс, авлага, өглөг, компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, хадгаламж болон мөнгөн дансны үлдэгдэл, эзэмшдэг эрх, патент тусгай зөвшөөрөл гэсэн 10 төрлийн хөрөнгийг мэдүүлдэг байна.

Эдгээрээс "Тээврийн хэрэгсэл" гэсэн ангилалд УИХ-ын гишүүд ийн мэдүүлжээ. 

Хэн хэдэн машинтай вэ?

6 машинтай 1 гишүүн: Б.Наранхүү

4 машинтай 2 гишүүн: А.Сүхбат,  Г.Солтан

3 машинтай 3 гишүүн: Н.Учрал, С.Эрдэнэ, Ж.Эрдэнэбат

2 машинтай 23 гишүүн: Н.Амарзаяа Т.Аюурсайхан, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Жавхлан, Г.Занданшатар, Д.Мурат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ч.Улаан, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, М.Энхболд, Д.Эрдэнэбат

1 машинтай 33 гишүүн: О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ, С.Батболд, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, С.Чинзориг,  Л.Элдэв-ОчирЛ.Энх-Амгалан,  Б.Энх-Амгалан,  Н.Энхболд, Л.Энхболд, Ө.Энхтүвшин,  

Огт машингүй 15 гишүүн: Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Батзориг, Б.Баттөмөр, Л.Болд, Д.Гантулга, Ц.Гарамжав, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, 

Хамгийн олон гишүүн унадаг машины марк?

1. Lexus 570 маркийн машиныг хамгийн олон буюу 18 гишүүн унадаг.

2. Хамгийн их унадаг дараагийн машин бол Toyota Land Criuser 200. 11 гишүүн хөлөглөдөг. 


3. Бусад маркийн хувьд 3 болон түүнээс цөөн гишүүн унаж байна.

4. Lexus 470 маркийн машиныг 4 гишүүн унаж байна

Аль үйлдвэрлэгчийн машин их унаж байна вэ?

Toyota болон Lexus үйлдвэрийн машиныг хамгийн нийтлэг унадаг бол харин Volkswagen 5 хувь нь,  Hyundai, Suzuki, Nissan үйлдвэрийн машиныг тус бүр 4 хувь нь ундаг. Бусад BMW 

Range Rover, Rollsroyce, Honda, Hummer үйлдвэрийн машиныг 3-1 хувь нь унадаг байна.