Жим Двайер 2016.11.02 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Монголд хөрөнгө оруулагчид өөдрөг хүлээлттэй байгаа

МБЗ- ийн дэд ерөнхийлөгч Жим Двайер

Жим Двайер: Монголд хөрөнгө оруулагчид өөдрөг хүлээлттэй байгаа

-Бидний урилгыг хүлээн авсанд талархлаа. Тэгэхээр энэ онд маш олон өөрчлөлт боллоо. Өнгөрсөн жилүүдээс нилээд ялгаатай. Эдийн засгийн хувьд ч өөрчлөлтэй үед үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ удаагийн форум гол ялгаа юунд байна вэ ?

Нэгдүгээрт шинэ Засгийн газар. Энэ нь мэдээж улсад ашигтай томоохон давуу тал гэж харж байна. МАН олонх авсан нь нэгдсэн шийдвэр гаргахад илүү дөхөм байх боловуу гэж харж байна. Хурлуудын хувьд нилээд завгүй байна.

Олон улсын валютын сан энэ долоо хоногт Улаанбаатарт зочилж нөхцөл байдалтай танилцаж байгаатай холбоотой банкны удирдлага уг форумд оролцож чадсангүй. Тэгэхээр гол ялгаа нь Засгийн газар ирэх хавар гэхэд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхлэх зорилготой байна.

-Өнөөдөр хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал мэдээлэл өгч боломж бололцооны талаарх мэдээлэл өглөө тэгэхээр хөрөнгө оруулагчид чухам юуг хүсэж байна вэ ?

Хөрөнгийн биржийн зүгээс яаж хөрөнгө оруулагчдын итгэлийг татах вэ хэрхэн олж авах вэ. Хөрөнгө оруулагчид одоогоор монголд хөрөнгө оруулах шийдвэрээ хараахан гаргаагүй байна. 2012 онд ихээхэн хэмжээний зээл авсан. Өрөө дарж чадаагүй байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид засгийн газрын тогтвортой байдал итгэлтэй байх ёстой.