Ийгл телевизийн Хэлэлцүүлгийн цаг
2016.11.11

Ц.Даваасүрэн: Шийдвэр гаргахад судалгаанд суурилаж хийх хэрэгтэй

Ийгл телевизийн Хэлэлцүүлгийн цагаар Статистиктийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,ҮСХ-ны Статистикийн эрдэм шинжилгээ арга зүйн газрын дарга н.Дэмбэрэл, ХААИС-ын Эдийн засаг, статистикийн математик загварчлалын доктор н.Мөнхтуяа, “Максима” компанийн судалгаа эрхэлсэн захирал н.Хишигсүрэн нар хэлэлцлээ.

Бид эргэн тойронд өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллийг байнга сонсч нэг ёсондоо мэдээллийн эрэн зуунд амьдарч байна. Энэ бүх мэдээллийн ихэнх нь математикт суурилсан статистик мэдээ байдаг.

Статистикийн тоо баримтыг зөв хэрэглэж чадвал өмнө юу болсон талаар мэдэн чиг баримжаа авч, ирээдүйд юу болохыг таамаглах боломжтой юм. Статистик мэдээ мэдээллийг тухайлбал тоон утгыг шийдвэр гаргах түвшинд, гүйцэтгэх түвшинд маш их ач холбогдолтой байдаг.

Гэтэл статистикийн мэдээ мэдээллийг хэр өргөн хүрээнд хэн ашиглаж байгаа талаар судалгаа бий юу. Зорилтот байгууллагууд нь мэдээ мэдээллийг хэрхэн хаанаас олж ашиглаж байна гэдэг дээр судалгаа бий юу. Мөн статистик математик загварчлал тоон утгын ач холбогдлын талаар салбарын болон шийдвэр гаргах түвшний хүний бүрэлдэхүүнтэйгээр нухацтай хэлэлцүүлэг өрнүүллээ.