УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.11.17

Ө.Энхтүвшин: ОХУ-д Монгол Улсаас хичнээн ч элчин сайд ажиллав даа. Гэтэл одоо хар...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.17/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Гадаад харилцааны сайдаас зарим нэг асуудлыг тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

"Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил элчин сайдаар томилохоор оруулж ирсэн нэр дэвшигчдэд бүгдэд нь нэг ижил тодорхойлолт өгсөн байна. Мэргэжлийн ур чадвар, удирдах ажилтны дадлага туршлага, гадаад хэлний мэдлэгийг харгалзан үзэж элчин сайдаар томилов гэсэн байна.

Аль ч улсад суух элчин сайд Монгол Улсаа сайн мэддэг, яриа хэлэлцээрт оролцож, тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хоёр орны хоорондын харилцааг өнөөдрийн хүрсэн түвшнээс ахиулах үүрэгтэй.  

Олон жил гадаадад элчин сайдаар ажилласан хүмүүсийн ажлын үр дүнг Гадаад харилцааны яамнаас дүгнэдэг үү?

Жишээлбэл, ОХУ-д Монгол Улсаас хичнээн ч элчин сайд ажиллав даа. Гэтэл одоо хар даа. Энэ хоёр улсын харилцаа хөгжиж байна уу, буурч байна уу? ОХУ-ын ерөнхийлөгч манай хоёр орны хооронд төмөр замаас өөр харилцаа үлдсэнгүй гэж хэлж байдаг."