2016.11.17

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНАЛАУ-д ажиллаад ирлээ

Монгол улсын төрийн албаны зөвлөл болон БНАЛАУ-ын дотоод хэргийн яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд монгол улсын төрийн албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн удирдлага, зохион байгуулалттай танилцаж, харилцан туршлага судлан, зөвлөмж санал боловсруулан ажиллахаар болжээ.

Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат багтан ажилласан юм. Айлчлалын үеэр БНАЛАУ-ын ерөнхий сайд Др, Тонглун Сисули-т бараалхаж, Үндэсний асамблейн төв хорооны удирдлагуудтай уулзан төрийн албаны бүтэц, удирдлага, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, туршлага судалжээ.

img_1391-1

img_1388

img_1389