Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
2016.11.09

“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгуулав.

Монгол Улсын хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, авто машин үэрэг шалтгаан байдаг бол хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай холбоотой хөрсний бохирдол өндөр хувьтай байдаг нь судалгаагаар гарчээ.

Нийслэлийн 2015 оны статистик мэдээллээр Улаанбаатар хот нийт 1.345.500 хүн ам, 376.419 өрх байгаа аж. Үүнээс орон сууцанд 157.754 өрх, гэр хороололд 218.665 өрх амьдарч байгаа бөгөөд гэр хорооллын дээрх өрхүүд 100 мянга гаран нүхэн жорлон ашиглагдаж байна.