УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.04

О.Баасанхүү: Өвдөөд хотод ирэхээр өөдөөс нь мөнгө нэхээд байх юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар " Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээний талаар" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай Эрдэнэтэд бүсийн оношлогооний төв /БОТ/ гэж нэрлээд байдаг олноор төвлөрүүлдэг газар бий. Хавдар, халдвартын эмнэлэг гээд байж болох бүх л өвчний эмнэлэг нэг л байшинд байдаг. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. 

Ялангуяа өвдөөд түргэн дуудахаар эмчилж чаддаггүй. Хотод хүрээд ирэхээр мөнгө нэхээд байх юм. Үхэхгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Ийм зүйл байж болох уу?