Торгоны замын хурлын сайн дурынханд сертификат гардууллаа
2016.11.02

Торгоны замын хурлын сайн дурынханд сертификат гардууллаа

Эх орондоо болсон “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлын зохион байгуулалтад  сайн дураараа оролцсон оюутнуудад өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сертификат гардууллаа.

Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлыг өнгөрсөн сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага,   БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага,

Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан.  Уг хурлын зохион байгуулалтад сайн дураараа оролцсон МУИС, МУБИС, МҮИС, СУИС, Отгонтэнгэр, ХААИС, ХИС-ийн 36 оюутанд  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол талархал  илэрхийлж, салбарын сайн мэргэжилтэн болохын ерөөл өргөлөө.